Төгс хос салав

 

 

Жижиг умгар өрөөнд гэр бүлээрээ найман жил амьдарч, давчуу орон зайд хэрхэн тохь тухтай амьдрах талаар хосуудад зөвлөгөө өгч байсан Максвелл Гиллинхэм-Райан, түүний эхнэр, бизнесийн хамтрагч Сара Кейт Гиллинхэм нар салжээ.

Давчуу орон зайн интерьерийн талаар зөвлөгөө өгдөг “apartmenttherapy.com” сайтыг үндэслэгч эхнэр нөхөр хоёр хамтын амьдрал нь  нуран унасныг төгс байдалтай холбон тайлбарласан гэнэ. Учир нь тэд бүх давчуу орон зайд хэрэгтэй бүхнээ цогцлоож, илүү ихийг хүсэлгүй олон жил амьдарснаас бүх зүйл нь төгс мэт санагдах болсон аж.

Максвелл Гиллинхэм Райаны хэлснээр төгс төгөлдөр байдал тэднийг гацаанд оруулж, мөрөөдөл итгэл найдварыг үгүй хийж эхэлсэн гэнэ. Тэд давчуу орон зайд амар тайван, цэвэрхэн, тухтай амьдрах санааг олж, 2004 онд интерьерийн зөвлөгөө өгөх вэб сайтаа байгуулж байсан юм.

Гэвч эцэстээ тэдний төгс төгөлдөр байдал тэднийг бодит амьдралаас тусгаарлах хана болон хувирч, жирийн шорон шиг санагдах болсон гэнэ. Одоо тэдэнд хөрөнгөө хэрхэн хуваах вэ гэдэг хамгийн ээдрээтэй асуудал болоод байгаа аж.

Интерьерийн зөвлөгөө өгч олны танил болсон тэднийг одоо хэрхэн хэл амгүй салах талаар зөвлөгөө өгөх байх гэж хүмүүс ярьжээ.

Н.Рэй

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.