ЗААВАЛ МЭДЭХ АНГЛИ ХЭЛНИЙ 20 ЭСРЭГ УТГАТАЙ ҮГС


640x360

 italk.mn

Таныг Англи хэлний эсрэг утгатай үгс хүндхэн байдалд оруулж болох юм. Таньд өргөн хэрэглэгддэг 20 үгийг танилцуулъя.

1. Buckle.
Buckle up! – “Бүсээ зүү!” гэсэн захирсан үг (Бас “Явахдаа бэлдэцгээе.” гэсэн утгатай)
He buckled under the pressure. – “Тэр дарамтыг тэсэлгүй сөхөрсөн.”

2. Bolt
Please bolt the door. – “Хаалгаа түгжээрэй.”
He bolted through the door. – “Тэр хаалгаар гарч харвасан сум шиг зугтав.”

3. Cleave
The butcher cleaved the meat in two. – “Махны худалдаачин махаа хоёр хэсэгт хуваав.”
Believers cleaved to their faith. – “Сүсэгтнүүд өөрийн итгэл үнэмшилээ дагав.”

4. Clip
Will you clip the documents together? – “Та цаасны хавчаараар цаасаа багцлаарай.”
Please clip your toenail! – “Хөлний хумсаа аваач!”

5. Dike
Netherlands is a country made up of dikes. – “Недарланд улс далангаар дүүрэн.”
I used to hunt for frogs at neighborhood dikes. – “Би нутгынхаа горхиноос мэлхий барьж байлаа.”
Нэмэлт утга: Лесбиг басамжилж хэлдэг үг.

6. Dollop
She went forth with a dollop of courage. – “Тэр бүсгүй их зоригтойгоор урагшлан алхав” -Их Британий Англи хэлэнд.
She only had a dollop of courage. – “Тэр бүсгүйд маш өчүүхэн зориг зүрхээс өөр юм байсангүй.” – Америкийн Англи хэлэнд.

7. Fix
Can you fix my boy’s broken arm? – “Та миний хүүгийн хугарсан гарыг эмчилж чадах уу?”
Can you fix the cat/dog? – “Та нохой (муур) агталж чадах уу?

8. First degree
First degree murder sentence – Хамгийн хүнд хүний амины хэргийн шийтгэл
First degree burn – Хөнгөн түлэгдэл

9. Garnish
I love the garnish you added to the dish – “Хоолон дээр тавьсан нэмэлт чимэглэл чинь их таалагдаж байна.”
The boss garnished his wages. – “Захирал нь түүний цалинг хурааж авсан.”

10. Give out
We give out X-mas cards in December. – “12-р сард бид зул сарын ил захидал өгч авалцдаг.”
I am about to give out. – “Би ядарч сөхөрч унах нь ээ.”

11. Handicap 
You only get 2 for handicap, you sandbagger! – “Чам шиг чадамгай хүн хандикап оноо хоёроос илүүг өгөхгүй!” (хандикап: гольф, боулингийн спортод өрсөлдөөнийг тэнцвэртэй болгохын тулд өгдөг “давуу байдлын оноо“)
He was severely handicapped by his injury. – “Тэрээр бэртлээс болж илүү хүнд байдалд оров.”

12. Hold up
They held up their end of the bargain. – “Тэд амласнаараа арилжааныхаа болзолуудаабиелүүллээ.”
Stop holding up the traffic! – “Замын хөдөлгөөн хаахаа боль!”

13. Left
There is so much left here… – “Одоо ч гэсэн үлдсэн юм их байна ..”
She left this morning – “Тэр бүсгүй өнөөдөр өглөө явсан.”

14. Out
Stars are out tonight. – “Тэнгэрт дүүрэн од байна.”
Please turn out the light. – “Гэрлээ унтраахыг хүсье.”

15. Oversight
The oversight committee approved the deal. – “Хяналтын хороо энэхүү төслийг батласан.”
The cat got away due to my oversight. – “Миний анхаарал болгоомжгүйгээс болж муур зугтсан.”

16. Put out
Firemen were able to put out the fire. – “Гал сөнөөгчид гал унтраав.”
Merchants put out more items for display. – “Худалдаачид илүү олон бараа дэлгэн өрөв.”
Нэмэлт утга: Please put the cat (dog) out! – “Муураа (нохой) гадаа тавь” гэсэн утгатай.

17. Refrain
‘Merry Christmas’ is a common holiday refrain. – “Зул сарын мэнд бол зул сараар олон хэлэгдэж сонсдог мэндчилгээ”.
Please refrain from smoking in here. – “Өрөөнд тамхи битгий татаарай.”

18. Sanction
U.S. sanctioned the use of force on Iraq. – “Америкийн засгийн газар Иракт цэргийн хүч ашиглахыг зөвшөөрлөө.”
Sanctions against Russia has not been effective. – “Орост хориг тавьсан нь одоогоор үр дүн алга.”


19. Trim

We always trim our x-mas tree with agels. – “Бид зул сарын гацуураа үргэлж тэнгэрийн элчээрчимдэг.”
Please trim the x-mas tree before erecting it. – “Зул сарын гацуураа босгохоосоо өмнө багахантайраарай.”


20. Wind up

I have to wind up the dead clock again. – “Би зогссон цагныхаа пүршийг чангалж дахин ажиллуулах ёстой.”
The business has to be wound up. – “Компаниа хаах ёстой.”

 italk.mn

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.