1,000 хүүхэд “төрүүлсэн” эцэг
Их Британийн эрдэмтэн Бертолд Вайснер 1,000 гаруй хүүхэд төрүүлжээ. Тэрээр дэлхийн II дайны дараа үрийн донор болж, үргүй болсон олон нөхрүүдийн нэр төрийг аварсан нэгэн аж.
Дайнаас өмнө Их Британийн Анагаах ухааны сэтгүүлд сонирхолтой нийтлэл бичдэг байсан Бертолд Вайснер эмэгтэйчүүдэд үр шилжүүлэн суулгах туршилт дээр ажиллах болжээ. Тухайн үед асар их маргаан дэгдээж байсан дээрх аргыг Их Британийн олон эмнэлэгт хэрэгжүүлсэн юм.
Хиймэл аргаар үр тогтооход эмэгтэй хүнд ердөө 0.01 м 3 сперм хэрэгтэй аж. Хачирхалтай сонсогдох боловч эрдэмтэн Бертолд Вайснерын төрүүлсэн 1,000-аад хүүхдийн дийлэнх нь өөрсдийн биологийн эцгээ мэдэхгүй гэнэ. Тэднээс ердөө 10 гаруй хүн л үнэнийг олж мэджээ. Тэдний нэг нь өдгөө тэтгэвэрт гарсан их сургуулийн багш, 67 настай Петр Мотт аж.
Харамсалтай нь бусад нь тэдний эцэг хэн байсныг мэдэхгүйгээр хорвоог туулжээ. Учир нь хиймэл аргаар үр шилжүүлэн суулгасан эмэгтэйчүүд хүүхэддээ эцэг нь хэн байсныг хэзээ ч хэлэхгүй гэдэг ам өгдөг байсан гэнэ. Гэвч 2005 оноос хойш Их Британид үр шилжүүлэн суулгах аргаар төрсөн хүүхэд 18 нас хүрээд биологийн аав, ээжийнхээ талаар мэдэх эрхийг нээлттэй болгосон байна.
Амжилттай үр шилжүүлэн суулгасан тухай баримтууд олон нийтэд ил болсноор Кантербюригийн арчбишопийн зүгээс хүний ёсноос гажууд гэх шүүмжлэлд өртсөн юм. Үрийн сайн донор болох хүн ховор байдаг ч орчин үед нэг донор 100-аас илүү хүүхэд “төрүүлэх” ёсгүй гэж үздэг байна.
Н.Рэй






