МАН-ын эмэгтэй нэр дэвшигчдийн нэрс
УИХ-ын Сонгуулийн тухай хуульд УИХ-ын сонгуульд оролцох улс төрийн нам, эвслүүд нийт нэр дэвшигчдийн 20 хувиас дээш хэсгийг эмэгтэйчүүдээс бүрдүүлэхээр заасан. Уг хуулийн заалтын дагуу УИХ-ын сонгуульд нам, эвслээс 76 хүнийг парламентад нэр дэвшүүлнэ гэвэл 15-аас доошгүй хэсэг нь эмэгтэйчүүд байх учиртай юм. Дээрх хуулийн заалтын дагуу МАН-аас 15 эмэгтэйг ирэх сонгуульд дэвшүүлэхээр МАН тодруулжээ.
1.Завхан аймагт НАМЭХ-ны тэргүүн, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол
2.Баянзүрх дүүрэгт УИХ-ын гишүүн Д.Арвин
3.Баянгол дүүрэгт Засаг дарга Л.Амгалан
4.Булган аймагт ЭБЭХ-ний дэд сайд Ц.Гарамжав
5.Сүхбаатар дүүрэгт Нийслэлийн засаг даргын орлогч Ц.Цогзолмаа
6.Дорнод аймагт БСШУ-ны дэд сайд Б.Ундармаа
7.Баянхонгор аймагт “Билэг” их дэлгүүрийн захирал Билэгт,
8.Сэлэнгэ аймагт Хөрөнгийн биржийн ажилтан С.Гэрэлээ нарыг дэвшүүлэхээр болжээ.
Намын 28-ын жагсаалтад
МАН-ын нарийн бичгийн дарга Д.Сарангэрэл,
ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле,
Эрүүл мэндийн дэд сайд Ж.Цолмон,
ХЗДХ-ийн дэд сайд В.Удвал,
Ерөнхий сайдын ахлах зөвлөх Б.Долгор,
НИХ-ын төлөөлөгч Г.Идэрмаа,
Хөгжлийн банкны тэргүүн дэд захирал Л.Болормаа нарын нэрийг зоосон байна.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа






