Говь нутгийн гоо үзэсгэлэн, Уртын дуучин Б. Батцэцэглэн
Эрхэм уншигч танд говь нутгийн үзэсгэлэнт бүсгүй , эгэл даруухнаар хөдөлмөрлөдөг авъяаслаг нэгэн залуу уран бүтээлчийг танилцуулж байна. Энэ бол Уртын дуучин Б. Батцэцэглэн юм. Тэрээр 2013 онд СУИС-ыг “Уртын дуучин” мэргэжлээр төгсөж, өдгөө Урлагийн Их Театрт ажиллаж байна.
Түүний амжилтаас дурьдвал :
- -Ардын дуучдын улсын уралдаанд хоёр ч удаа тэргүүн, дэд байранд орсон.
- -2015 онд олон улсын хэмжээнд хийгдсэн Marco polo кинонд Монгол ардын уртын дуугаа дуулж дүрсээ мөнхөлсөн.
- -"Чингисийн хүүхдүүд" киноны дууг дуулсан бөгөөд энэ кино нь Сочи-гийн кино наадмаас шилдэг киноны хөгжим шагналыг хүртсэн байна. Ийнхүү Монголынхоо нэрийг дэлхийд гаргаж яваа уран бүтээлч бүсгүй маань “Шүтээн” , “Ээнэгшин” жаргая хос цомгоо өлгийдөн авсан бөгөөд үзэгч, сонсогч нартаа тун удахгүй өргөн барихнээ.
“Ээнэгшин жаргая” цомог нь зохиолын дууны, “Шүтээн” цомог нь ардын дууны цомог бөгөөд хөгжмийн найруулгын хувьд өвөрмөц сайхан болжээ. Мөн тус хоёр цомогт багтсан дуунуудаараа “Хорголон нүдэн” теле концерт, таван клип хийсэн.Үүнээс “Үлэмжийн чанар” дуундаа хийсэн клип нь мэндлээд удаагүй ч үзэгчдийн сэтгэлийг нилээдгүй хөдөлгөж байна.
Д.Равжаа - Үлэмжийн чанар - Уртын дуучин Батцэцэглэн
Дээрх дууныхаа хөгжмийн найруулгыг хөгжмийн зохиолч продюссер Б.Чинбаттай хамтарч ажилласан нь тун шинэлэг, өвөрмөц болгожээ. Ятгын хатан хаан Ч. Мөнх-Эрдэнэ алтай ятгаараа хөг нэмж, хөсөгтөн хамтлагийн морин хуурч, хөөмийч Чулуунбат хөөмий хархираагаараа хүч түрсэн нь гоёмсог. Уртын дуучин Б. Батцэцэглэнг уран бүтээлдээ маш чамбай ханддагийг уран бүтээлээ “New star” студид бичүүлсэнээс нь харж болох юм.
Клипний хувьд “lemon” студид хийлгэсэн бөгөөд үндэсний хэв маягийг орчин үетэй холбож өгсөн нь энгийн бөгөөд бас ч үгүй хорвоогийн элдэв зүйлийг эргэцүүлэхээр бүтээгджээ.
Улэмжийн чанар дууны хувьд МУСГЗ Судлаач Д.Равжаа, МЗЭ-ийн шагналт, зохиолч А. Шартолгойн судалж, олж илрүүлсэн үгээр дуулсан.
Монголын радиогийн алтан сан хөмрөгөөс эрэл хайгуул хийж Урлагийн гавъяат зүтгэлтэн Солийн Цоодол, 1964 он Улсын гавъяат жүжигчин Баатарын Лхамжав, 1969 он Дуучин Дамчаа нарын тухай тухайн цаг үед дуулж байсныг сонсон өөрийн хэв маягт оруулж дуулсан нь хэр их судалж уран бүтээлээ туурвидгийг харуулах нь дамжиггүй. Ингээд түүний хос цомгийн нээлтийг хүлээх л үлдлээ.







