Өрнийн зурлага 2012.04.19

 

 

   “Маргаашгүй юм шиг амьдарцгаая...”

                                                                        Emegteichuud.mn

 

Хонины ордны бүсгүйчүүд

Өнөөдөр хонины ордныхны хувьд өөртөө итгэлтэй байх өдөр. Мөнгө санхүү, хайр дурлал, ажил байдлын тал дээр та амжилттай, бүтээмжтэй байх тул хийхээр төлөвлөсөн ажлуудаа амжуул.

Өмч хөрөнгө хуримтлуулахад анхаар, боломж байна. Хайрын тэнгэр таныг ивээж байна. Амьдралын гэрэл гэгээг мэдэр.

 

Үхрийн ордны бүсгүйчүүд

Өнөөдөр үхрийн ордныхны хувьд зөн совиндоо итгэх өдөр. Таны зүүд совинтой байна. Сайхан зүүдээ санах гээд үзээрэй.

Өнөөдөр ихэнхи цагаа гэртээ өнгөрөө. Өнөөдөр төрсөн өдөр чинь тохиож буй үхрийн ордныхон дотны найзуудтайгаа хамт тэмдэглэхийг хичээгээрэй.  Тэднээс та их эрч хүч, зөв энергийг авна

Аливааг бодитой хар. Илэн далангүй бай. 

 

Ихэрийн ордны бүсгүйчүүд

Өнөөдөр ихрийн ордныхны хувьд нээлттэй байх өдөр. Найзууддаа сэтгэлийн гүн дэхь нууцаа дэлгэнэ. Хайртдаа гомдолоо илэрхийлнэ. Мөнгө санхүүгийн хувьд орлого зарлага нь тэнцүүхэн байна. Гэхдээ зарлагандаа анхаараарай. Дэмий зүйлд хэт их мөнгө үрээд байна.

Нөхрөөсөө их хайрыг хүсэх хэрэггүй. Тэд угаасаа сэтгэл хөдлөл багатай хүмүүс. Өөртөө таалагддаг хамгийн гоё хувцасаа өмсөөд гараарай.

 

Мэлхийн ордны бүсгүйчүүд

Өнөөдөр мэлхийний ордныхны хувьд өнгөрснөө дүгнэж бодох өдөр. Шинэ он гараад нилээдгүй хугацаа өнгөрсөн тул, энэ жилийн том зорилтоо эргэн бод. Юу амжуулснаа бич.

Эрүүл мэнддээ анхаар. Хоолны хордлогоос болгоомжил. Шинээр хийх ажлын идэвх сайжирна. Энэ үеийг ашигла. Хуучин амрагаа санагалзаж, уулзахыг хүснэ.   

 

Арслангийн ордны бүсгүйчүүд

Өнөөдөр арслангийн ордныхны хувьд бүх зүйлд сэтгэл хангалуун байх таатай өдөр. Од гаригс таньд таатай үе ирснийг зарлаж байна. Элбэг дэлбэг, эд зүйлсээр хангалуун байна.

Ажил мэргэжилдээ анхаарлаа хандуул. Өөрийнхөө зөв гэж бодож байгаагаа хэрэгжүүл, амжилт ойрхон байна. Удирдлага чинь өөр ажилд томилно. Таны үүрэг хариуцлага ихэснэ.

 

Охины ордны бүсгүйчүүд

Охины ордныхны хувьд өнөөдөр од нь гийсэн өдөр.  Таны бүхий л  ажил бүтэмжтэй байж, сэтгэл хангалуун байна. Олон нийтийн ажилд оролцоно. Суралцах, судалгаа шинжилгээний ажилд оролцвол, мэдэж сурах юм их байна.

Аялал зугаалга төлөвлөвөл тохиромжтой. Хэн нэгэнтэй ярилцвал, үр дүнгүй байна.  хайр дурлалын хувьд ч таатай бүтэмжтэй байна. 

 

Жинлүүрийн ордны бүсгүйчүүд

Өнөөдөр жинлүүрийн ордныхны хувьд аливаад найдвар төрүүлсэн өдөр. Амьдрахад хэцүү санагдана. Гэвч таны хичээл зүтгэлээс бүх зүйл шалтгаална. Шинэ ажлаа эхлүүл. Шийдвэр гаргана. Аз сорьсон зүйл хийгээд хэрэггүй. Та хохирол  амсана. Хуурмаг явдалаас  зайлсхий. Гэрээ хэлэлцээр  таатай нөхцөл байдалд хүргэхгүй.

Хайр дурлалын хувьд  бас л таагүй мэдрэмж төрүүлнэ.

 

Хилэнцийн ордны бүсгүйчүүд

Өнөөдөр хилэнцийн ордныхны хувьд ажил  төрөл нь бүтэмжтэй, урам зориг дүүрэн байна. Ажлаа төлөвөлөгөөтэйгөөр хийж эхэл.  Таны толгойдоо төлөвлөсөн ажлууд, цаасан дээр буувал үр дүнгээ өгнө. 

Хайр дурлалын хувьд таны мэдрэмж дутагдаад байна. Бас өөртөө итгэлгүй байдал чинь бусдыг холдуулдаг. Гоё ганган хувцасла. Шинэ юм худалдаж ав. Мөнгө санхүүгийн асуудлууд аяндаа шийдэгдээд эхэлнэ. 

 

Нумын ордны бүсгүйчүүд

Өнөөдөр нумын ордныхны хувьд бүхий л талаараа тааламжтай байх өдөр. Шинэ атнилтай болно.  Гэр бүлийн гишүүдийн нэг нь таньд сайхан мэдээ дуулгана.  Ажил мэргэжлээ солих, эсвэл дээшлүүлэх боломж гарч ирнэ.  Худалдаа наймаанд  одгүй байна.  Хуучины танилтайгаа уулзаж сонин мэдээ сонсоно.  Хайр дурлалын хувьд од тань гийж байна.

Мөнгө санхүүгийн хувьд хялбар аргаар олсон мөнгө чинь таньд “хоол” болохгүй.

 

Матрын ордны бүсгүйчүүд

Өнөөдөр матрын ордныхны хувьд бүтээлч өдөр. Амьдралын аар саар асуудлуудаа хойш нь тавиад ажилдаа хариуцлагатай ханд. Таны бүтээлч занг удирдлага чинь үнэлнэ.

Ажлаасаа урам авна. Гэр бүлийн чинь гишүүд таньд жаахан тунирхан гомдоно. Ганц бие матруудыг болзоо хүлээж байна.

Уран бүтээлч матруудын хувьд олз омог ихтэй байна.

 

Хумхын ордны бүсгүйчүүд

Хумхын ордныхны хувьд өнөөдөр бүх зүйлдээ анхаарах өдөр.  Өнгөрсөн одоо ирээдүйнхээ тухай гүн бодолд  дарагдана.  Санхүү, мөнгөний асуудал нааштай байна.

Шинэ хайр, шинэ болзоо ирнэ. Хэлж байгаа үгээ бодож байж хэл. Хэн нэгнийгээ гомдоосон үг хэлэх гээд байна. ойрын ажлаа төлөвлөж бай. Сэтгэл зовнилоо найзуудтайгаа уулзаж ярилц.

 

Загасны ордны бүсгүйчүүд

Өнөөдөр загасны ордныхны хувьд эерэг тааламжтай өдөр. Та өнөөдөр өөрийгөө бусдад илэрхийлэх өдөр. Бүтээлч ажлыг чинь үнэлнэ. Таны мөрөөдөмтгий зан, таныг хөтөлнө.

Уран бүтээлч загаснууд шинэ ном, зураг гаргана. Үзэсгэлэнгээ гаргах гэж байгаа бол өнөөдөр яг тохирно.  Өөрийгөө хөгжүүлэх тал дээр анхаарч эхэлнэ. Таны уран сэтгэмж, таны урам зоригийг бадраана.

Болзоод хэрэггүй л болов уу? Хэрүүл маргаанаас хол бай.

 

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.