Төсөөллийн найз

 

“Хүүхэдтэй болсноос хойш хүмүүс надад янз бүрийн зөвлөгөө өгдөг байсан ч миний дөрвөн настай хүү төсөөлөлдөө янз бүрийн зүйл ургуулан ярьж эхлэх үед би хэнд хандахаа мэдэхээ больсон” гэж Жеки хэмээх англи бүсгүй ярьж байна.

Дөрвөн настай Даррель бол жирийн л англи хүү. Гэвч хүү хачирхалтай төсөөллийн ертөнцөд амьдардаг нэгэн. Бүсгүй нэгэн удаа хүүтэйгээ салхинд алхаж байтал хүү өөрийг нь өргөж, морин дээр мордуулаад өгөөч гэж гуйжээ.

Ээж нь түүнийг морин дээр мордуулж байгаа мэт өргөхөд хүү баярлаж, хөөрцөглөн дахин дахин өргүүлж байжээ. Гэвч удалгүй ийм явдал тэдний гэр бүлд энгийн зүйл болж хувирсан аж.

Хүү өөрийгөө Уильям Воллас нэртэй мориноос гадна гурван гөлөгтэй гэж ээждээ итгүүлэв. Хүү хайртай амьтдаа хажуудаа байгаа мэт тодорхой дүрслэн ярьдаг байна. 

Хүүгийн хайртай амьтад болох Уильям Воллас морь, гурван гөлөг нь угаалгын өрөөн дэх алчуурны шүүгээнд амьдардаг бөгөөд хүүг бие засахаар орох үед шүүгээнээс гарч ирдэг. 

Гэтэл нэгэн өдөр хүү Ламар гэгч шинэ найзтай болжээ. Ламар хүүд карате заадаг бөгөөд түүний хувцасны шүүгээн дээр тухтай амьдардаг. Хүү нэг хэсэгтээ л Ламарын тухай ярьсан аж.

 

Хүү шинэ найзыгаа 188 см өндөр гэж ярихад төсөөлөл нь арай үнэмшилтэй болж байгаад нь баярлажээ. Гэтэл нэгэн өдөр Ламар байшингаа шатаасан хэргээр шоронд орсныг хүү нь дуулгав. Гэвч Ламарын яриа үүгээр дууссангүй. Ламар заримдаа шоронгоос гарч, Даррелийн шүүгээн дээр ирж хонодог болов. Удалгүй Ламар дахиад л шоронд оржээ.

Тэр энэ удаа хүн амины хэрэгт орооцолдсон гэнэ. Даррель хүү бусадтай найз нөхөдтэй болохдоо амархан хүүхэд аж. Хүү нэг удаа аав, ах хоёртойгоо гадуур явж байхдаа гэнэт “Натан, чи мөн үү?” гэж хашгирчээ. “Чи намайг танихгүй байна уу?” гэхэд аав ах хоёр нь гайхаж хоцорчээ. Хэсэг хормын дараа хүү Натан нэртэй шувууг таньдаг болж таарав. Тэр шувууг хүү яаж таниад буйг аав, ээжийнх нь хэн ч ойлгож ухаж чадаагүй юм. Тиймээс тэд хүү Натантай тааралдаж, ярьж эхлэхэд найз шувууг нь андуурчих вий гэж их хичээдэг аж.

Даррель айлын гуравдахь хүүхэд бөгөөд түүний хоёр ахын хэнд ч түүнийх шиг төсөөлөл хөгжөөгүй юм. Эрдэмтдийн баталснаар есөн хүүхдийн нэг нь Даррель шиг төсөөллийн ертөнцтэй байдаг гэнэ. Зарим эцэг эхчүүд үүнийг сэтгэцийн өвчний шинж тэмдэг гэж үзэж, санаа зовдог боловч Даррелийн аав хүүгийнхээ төсөөлөх ер бусын чадварыг сайн тал гэж хардаг гэнэ.

Н.Рэй

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Түвшин (202.179.27.229) 2016-05-28 06:22:35
Сүнс хардаг хүүхэд юм бишүү P