Дөрвөн удаа зүрх нь хаагдсан бүсгүй амьд гарчээ

Хоёр ихэр хүүхэд төрүүлснийхээ дараа дөрвөн удаа зүрх нь хаагдсан эмэгтэй хачирхалтайгаар амь гарчээ. 33 настай Жорж Гормак гэгч бүсгүй ихрүүдийнхээ нэг Оскарыг төрүүлээд зүрх нь хаагдаж бараг л амьсгал хураах дөхжээ. Үүний дараа түүний зүрх дахин хоёр удаа зогссон аж. Харин хоёр дахь ихэр Конниг төрөхөд бүсгүй амьсгалахгүй байжээ. Ихрүүд ч мөн үхэл амьдралын зааг дээр иржээ.

 Ийм зүйл 20,000-д нэг удаа тохиолддог.  Ихрүүдийн ээж “amniotic fluid embolism” гэх маш ховор өвчин туссан байв. Ургийн ус эхийн хэвлийн цусан хангамжийг хааж, харшил өгч эхэлсэн аж.

Аймшигтай өвдөлтөөс амьд гарсан бүсгүй “Эргэн тойрны хүмүүс, эмч нар юу ярьж байгааг ч ойлгох сөхөө байгаагүй” гэж ярьсан байна. Үүний дараа бүсгүй комд орсон бөгөөд дахин ярьж, алхаж сурахад гурван сар зарцуулсан юм.

 

Гормак эргэж хуучин хэвэндээ орох гэж удаан зовжээ. Ярих дадал олж авахын тулд бүсгүй бага ангийн сурагчийн номноос үзэхэд хүрчээ. Бүсгүй дахин нийгмийн нэг хэсэг болж, хуучин хэвэндээ ороход сэтгэлзүйч эмч нар, гэр бүлийнхэн, хүүхдүүд, хөршүүд нь тусалсан юм. Бүсгүй тэдгээр хүмүүст амьдралыг нь эргүүлж өгсөн гэж үргэлж талархаж явдаг байна.

Н.Рэй

 

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.