Өрнийн зурлага 2012.04.23
“Амьдралдаа цоо шинэ өөрчлөлт хий, зоригтой бай... Түүний чинь хариуд амьдрал чамд цоо шинэ хайрыг өгөх болно”
Emegteichuud.mn
Хонины ордны бүсгүйчүүд
Хонины ордныхны хувьд өнөөдөр байдаг л нэг хэвийн өдөр. Чухал ажил эхлүүлэх гэж яарсны хэрэггүй. Хий хоосон мөрөөдөөд ч хэрэггүй. Харин аялал зугаалгын тухай төлөвлө.
Ямар нэгэн шалгалт өгч буй хониныхон анхааралтай байж, зөвхөн өөртөө итгэ. Үдээс хойш сэтгэл санаа тавгүйтнэ. Дасгал хөдөлгөөн хийж, өөрийгөө тайвшрул. Нам гүм орчинд ганцаараа байж сэтгэлээ тайвшруулахыг оролд.
Үхрийн ордны бүсгүйчүүд
Өнөөдөр үхрийн ордныхны хувьд эрч хүчтэй, энергитэй байх өдөр. Ажил амьдралын төлөвлөгөө хийж, чухал хүмүүстэй харилцаа холбоо тогтооно. Өнөөдөр танилцсан хэн нэгэн таньд хожим нь чухал хэрэг болно. Аялал жуулчлал, албан томилолтоор явбал адал явдал, гэнэтийн учрал тохиолдоно. Мөн аз ирнэ. Уран бүтээлч үхрүүдийн хувьд шагнал хүлээж байна.
Ихэрийн ордны бүсгүйчүүд
Өнөөдөр ихрийн ордныхны хувьд сэтгэл хөдөлж, гэгэлзсэн өдөр. Байгалиас эрч хүч, энерги авч хийх бүтээх урам зоригтой болно. Ажил чинь бүтэмжтэй байх болно. Өөрийгөө боловсруулах тал дээр анхаарч ном сонин унш. Өөрийн бодлоо бусдад тулгаад хэрэггүй. Үл ойлголцох байдал үүсч магад. Мөн санхүүгийн хувьд зарлага нэлээд давамгайлна. Тооцоотой бай. Хайр дурлалын хувьд хоёр туулай хоосон хүн хоосон хоцордогийг сануулмаар байна.
Мэлхийн ордны бүсгүйчүүд
Өнөөдөр мэлхийний ордныхны хувьд ажил үйлс бүтэмжтэй, амьдрал өнгөлөг санагдах гэгээлэг өдөр. Хамтран зүтгэгчтэйгээ өөрийн бодол санаагаа хуваалцахад тохиромжтой. Танд эрч хүч хангалттай байгаа учраас ажлаа хойш нь тавихгүй тасралтгүй ажиллана.
Шинэ танилтай болно. Хуучин хайрттайгаа санамсаргүй тааралдсанаар эцэс төгсгөлгүй бодолд автана. Үдшийн цагаар олуулаа цагийг зугаатай өнгөрөөж сэтгэлээ сэргээ.
Арслангийн ордны бүсгүйчүүд
Арслангийн ордныхны хувьд өнөөдөр сайн муу янз бүрийн асуудал тулгарсан, холимог өдөр. Санхүүгийн асуудал сэтгэл зовооно. Гэлээ ч шийдэгдэх гарц одоохондоо харагдахгүй байна. Сэтгэлийн гүн дэх шархчин сэдэрч таныг нэлээдгүй зовооно.
Нам гүм орчин бясалгал хийж өөртэйгөө ярилц. Өөрийгөө өөрөөсөө эрч хай. Дотны хэн нэгэн таниас тусламж хүснэ. Чадахаараа найздаа туслахыг хичээгээрэй.
Охины ордны бүсгүйчүүд
Өнөөдөр охины ордныхны хувьд эрч хүчтэй, хийж бүтээх урам зоригоор дүүрэн байх өдөр. Өнөөдрийн бүх ажил тань эерэг бүтэмжтэй байна. Өөртөө итгэх итгэл чинь нэмэгдсэн энэ өдрийг та үр бүтээлтэй өнгөрөөгөөрэй. Таны гаргасан шинэ санаа удирдлагуудад чинь үнэлэгдэх болно. Ингэснээр цалингаа ч нэмүүлэх боломж олдоно. Хайр дурлалын хувьд таатай мэдрэмж төрүүлэх өдөр ба хайрттайгаа романтик үдшийн зоог бариарай.
Жинлүүрийн ордны бүсгүйчүүд
Жинлүүрийн ордныхны хувьд өнөөдөр ямар нэгэн зүйлд санаа зовсон сэтэл тавгүй байх өдөр. Сэтгэлийн дотор хадгалаастай явдаг уур хилэн үзэн ядалтаа ор тас март. Чин сэтгэлийн уучлалт гуй. Тэгж чадвал та жинхэнэ амар амгаланг мэдрэх болно. Өшөө авалт, хорсол зэвүүцлийг тээх тусам та өөрөө өөрийгөө хорлож байгаа нь тэр.
Дотны найзтайгаа сэтгэлээ уудлан ярилц. Тэр таньд үнэтэй зөвлөгөө өгнө. Санхүүгийн хувьд ашиг орлого нэмэгдэх таатай үе ирж байна.
Хайр дурлалын хувьд төөрөгдлийн манан арилж хайртыгаа жинхэнээсээ хайрлаж эхэлнэ.
Хилэнцийн ордны бүсгүйчүүд
Өнөөдөр хилэнцийн ордныхны хувьд хүч сэлбэж, энерги хуримтлуулах өдөр. Албаны хийгээд амины ажил бүтэмжтэй сайн байна. Уран бүтээлч хилэнцүүдийн хувьд бүтээл туурвил арвинтай олз омог ихтэй байна.
Таны багын ядарсан найз таниас тусламж гуйх нь. Та өгөөмөр хандвал найзын чинь байдал дээрдэж таньд чин сэтгэлээсээ баярлах болно. Үдшийн цагаар найзуудтайгаа хөгжилдвөл сайхан мэдрэмжийг авна.
Нумын ордны бүсгүйчүүд
Нумын ордныхны хувьд бяцхан саад бэрхшээл тулгарч болзошгүй өдөр. Өвчин тусч магадгүй. Бэртэл гэмтэл, осолоос болгоомжил. Од гаригс нумын ордныхныг өнөөдөр болгоомжтой байж гадагш гарахгүй байхыг сануулж байна.
Эрүүл мэнддээ анхаарч хоол хүнсээ зөв тохируулан хэрэглэ. Тамхи, архинаас холхон бай. Яг юу хүсч байгаагаа мэдэр. Хэн нэгнээс тусламж гуйгаад хэрэггүй. Таныг ойлгох хүн алга.
Матрын ордны бүсгүйчүүд
Өнөөдөр матрын ордны бүсгүйчүүдийн хувьд ажилаа амжилттай хийж гүйцэтгэх хариуцлагатай өдөр. Матруудын ихэнх нь сэргэлэн байж, өдөр тутмын мэргэжлийн ажлаа амжилттай хийж гүйцэтгэнэ. Таныг хүлээж байгаа хүмүүст та үнэлэгдэнэ. Багаар эхэлсэн ажил чинь үр дүнд хүргэнэ. Бизнесийн ажлууд чинь амжилт авч ирнэ.
Хийсэн ажил, хэлсэн үгэндээ эзэн болоорой.
Хумхын ордны бүсгүйчүүд
Өнөөдөр хумхын ордныхны хувьд амь албаны ажил давхацсан завгүй өдөр. Таны энерги өндөр байх учраас ажил тань бүтэмжтэй байна.
Эхлээд бизнесийн ажлаа амжуул. Цагийг зөв ашиглаж, хурдан шаламгай бай. Хамтран зүтгэгчидтэйгээ ойлголцож ярилцахад таатай байна. Бусдад өөрийгөө харуулж, үнэлэгд. Хайр дурлалын хувьд таатай цаг үе. Хайраа илчлэхэд тохиромжтой бай.
Загасны ордны бүсгүйчүүд
Загасны ордныхны хувьд өнөөдөр бүх ажилдаа хичээл зүтгэлээ гаргах өдөр. Өөрийн зорилгоо ухамсарлана. Худалдаа, арилжааны асуудал ашигтай шийдэгдэнэ. Бизнесийн шинэ шинэ санаанууд төрж, олон боломжуудыг нээж зөв алхам хийнэ.
Амьдралын жижиг асуудлаар оролдоод хэрэггүй. Хайр дурлалын хувьд ч мөн адил та өөрөө л хичээх үе ирсэн байна.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа







