Лондон дахь аймшигтай үзүүлбэр

Лондон хотын нэгэн дэлгүүрийн шилэн хоргонд аймшигтай, нүд халтирам үзэсгэлэн нээгдсэнээс хажуугаар өнгөрсөн хүмүүс өөрийн эрхгүй зог тусч, гар утасны камераар зургийг нь дарж байжээ. Амьтан дээр туршилт явуулахыг эсэргүүцдэг хөдөлгөөнийхөн хөөрхий амьтад ямар аймшигтай туршилтын золиос болдгийг хүн дээр жишээ болгон үзүүлсэн байна. Бүтэн есөн цаг үргэлжилсэн уг туршилтын үеэр амьтдад янз бүрийн нян тарьж, туршилт хийхэд хэрхэн зовж тарчилдгийг бүсгүй харуулах гэж оролджээ. Амьтан дээр туршилт явуулахыг эсэргүүцдэг хөдөлгөөний сайн дурын гишүүдийн санаачилсан уг хачирхалтай үзүүлбэрийг гудамжаар явж байсан хүмүүс хараад балмагдсан аж. Гэвч дэлхийн хаа нэгтээ лабориториудад амьтад дээр үүнээс ч аймшигтай туршилтыг бодитоор явуулж байгаа билээ. Түүгээр ч зогсохгүй зэрлэг ан амьтдыг арьс үс, шүд, эрхтэнийг нь өндөр үнээр худалдахын тулд хүмүүс аймшигтай, балмад хэрэг үйлдэх нь улам нэмэгдэж байгаа аж. “Humane Society International”  “Lush Cosmetics” –тай хамтран гоо сайхны бүтээгдэхүүний туршилтыг амьтан дээр явуулахыг зогсоохын тулд Лондон хотод уг үзүүлбэрийг үзүүлжээ.

Н.Рэй

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа

 

 

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.