Сүүгээр анагаахуй ардын уламжлалт арга

Гар шархиран өвдөх, загатнах, гүвдрүү үүсэхэд цагаан гүүний сүүнд арц буцалгаж шавшвал эдгэрдэг байна. Чийг бамын өвчин тусваас малын уушгийг гүүний сүүтэй уувал өвчнийг түргэн илаашруулна.  Мөн хүний үс унахад мухар цагаан ямааны сүүгээр шүрсвээс сайн байдаг аж. Хэрэв үү гарвал тэр дор нь хөхний сүүгээр угаавал арилдаг гэнэ. Хонин зээргэний дээд хэсгийг түүж аваад төмөр саванд түлэн үнсийг улаан ямааны сүүгээр зуурч,  савандаа хийн хоёр дахин түлээд үнсийг нь хөөрөгний халбагаар нэгийг гурав хувааж  хамраар татвал цусны даралт ихдэх өвчинөөс хамгаална. Тэгэхдээ даралтаа тогтмол үзүүлж байх шаардлагатай байдаг байна.  Хэт их ядаргаанд орвол халуун сүүгээр хөлийн шагайнаас өвдөг хүртлээ шавшиж  толгой, хүзүү, дал мөр, их биеийг хоёроос гурван удаа 30 минут шавшивал нэн тустай ажээ.  Ядарч бие сульдвал зөөлөн чөмөгтэй чихрийг халуун сүүнд хийж нэг аягыг уувал сайн байдаг байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.