Өрнийн зурлага 2012.04.30

“Өчигдрийн амар амгалан, өнөөдөр дахиад үргэлжилдэг бол, өдөр бүр аз жаргалтай л байх байсан... Гэвч өчигдөр, өчигдөртөө л дуусдаг...”

                                                                                                            Emegteichuud.mn

Хонины ордны бүсгүйчүүд

Өнөөдөр хонины ордныхны хувьд ирээдүйгээ мөрөөдөх романтик өдөр. Юу хүссэнээ мөрөөд.  Цаасан дээр нандигнан бичээд хадгал. Зарим нэг бүтмээргүй мөрөөдлөөсөө болж уйтгарлана. Гэвч өнөөдөр дурсамжиндаа биш ирээдүйдээ сэтгэл хангалуун байна.

Сонирхолтой ном унш, кино үз. Гэрийн тэжээвэр амьтадын тухай бодоход илүүдэхгүй. Тэд ганцаардлаас аварна.

 

Үхрийн ордны бүсгүйчүүд

Өнөөдөр үхрийн ордныхны хувьд сэтгэл санаагаа тайван байлгах өдөр. Жолооны ард анхаарал болгоомжтой бай. Хуучны болон багын найзтайгаа тааралдаж сэтгэл ихээр хөдөлнө. Хайр дурлалын хувьд харилцан бие биенээ ойлгох өдөр. Хамгийн гол нь чин сэтгэлээсээ илэн далангуй ярилц. Сэтгэл дундуур байгаа асуудлаа өнөөдөр шийд. Хайрт чинь таныг ойлгоно.

 

Ихрийн ордны бүсгүйчүүд

Өнөөдөр ихрийн ордныхны хувьд дүгнэлт хийж, өнгөрснөө бодох өдөр. Ажил амьдралын асуудлуудаа ялгаж салга.  Сэтгэл зовоосон асуудлууд ар араасаа гарч ирсэн ч таны тэвчээртэй уйгагүй зан бүхнийг даван туулж чадна. Үр хүүхдийн асуудал багагүй санааг чинь зовооно.  Тэдэнтэйгээ нээлттэй чөлөөтэй харьцаарай.

Мөнгө санхүүгийн асуудал танд хэцүү санагдана. Тооцоотой байж санхүүгийн дэвтэр хөтөлж бай.

 

Мэлхийн ордны бүсгүйчүүд

Өнөөдөр мэлхийний ордныхны хувьд ажлын бүтээмжтэй өдөр. Өнөөдөр мэлхийнийхэн мөнгө санхүүгийн асуудлаа цэгцэл. Дансныхаа хуулгыг авч үз, төлбөр тооцоо байвал дуусга, зээлдсэн, зээлдүүлсэн мөнгөө бод. Угийн тооцоотой мэлхийнүүд санхүүгийн тэмдэглэл хөтөлснөөр ашиг орлогын үүд нээгдэнэ.  Сэтгэл хөдөлгөсөн дуу сонсож өөрийгөө баясга.  Хосуудын хувьд гайхалтай шөнө хүлээж байна.

 

Арслангийн ордны бүсгүйчүүд

Арслангийн ордныхны хувьд өнөөдөр хаврын тэнгэр шиг олон ааштай хувирамтгай өдөр. Сэтгэлийн хөдөлгөөнөө өөртөө ашигтайгаар эргүүлж чадна. Удирдлагынхаа уур бухимдлыг төрүүлэх үйлдэл хийхээс болгоомжил. Эргэн тойрон дахь хүмүүстэйгээ эвийг хичээж ажилла. Тэд танд дандаа зөв сайныг сургадаг гэдгийг сана.

Санхүүгийн хувьд ашиг орлогоо нэмэгдүүлэх олон бодол орж ирнэ.

 

Охины ордны бүсгүйчүүд

Өнөөдөр охины ордныхны хувьд хийж бүтээх урам зоригтой өдөр. Мэдрэмжиндээ найдахад ашигтай байна. Өнөөдөр та аль болох сайхан харагдаж, бусдад сэтгэгдэл төрүүлэхийг хичээж гоё ганган бай. Таны их эрч хүч урам зориг хүсэл мөрөөдөлрүү чинь хөтөлж байна.

Хайртай хүндээ онцгой үдшийг бэлэглэ.

 

Жинлүүрийн ордны бүсгүйчүүд

Өнөөдөр жинлүүрийн ордныхны хувьд тийм ч таатай биш байх өдөр. Зөн совин, мэдрэмж чинь буурна. Хуучны найзуудын чинь нэг таны ажилд тус болно.  Санаачлагатай бай.

Эрүүл мэнддээ заавал цаг гаргаарай. Ямар нэгэн өвчнийг эрт үед нь оношилно. Санамсаргүй хэн нэгэнтэй танилцана. Шинэ танилдаа сайхан сэтгэгдэл төрүүлж, хайр дурлалын холбоо үүсгэж ч мэднэ.

 

Хилэнцийн ордны бүсгүйчүүд

Хилэнцийн ордныхны хувьд  өнөөдөр өөрчлөлт шинэчлэлт, хувьсалын өдөр. Хуучин эд юмсаа өөрчлөхийг хүснэ. Уран бүтээлч хилэнцүүд уран бүтээлийн олзтой, шинэ бүтээл арвинтай байна. Таны мэрдэмж өнөөдөр маш их байна.  Хийж  буй  бизнес чинь амжилттай болох үгүй нь зөвхөн танаас шалтгаална.

Хүмүүсийн ааш занд тохируулж харьц. Уураар, дээрэлхүү зангаар ямар ч асуудал шийдэгдэхгүй. Хэн нэгний явуургүй зан таныг эвгүй байдалд оруулахвий. Хамтран зүтгэгчдээ хэн нь хэн бэ гэдгийг нь ялгаж  салгах цаг нь болсон.

Санхүүгийн хувьд таны байдал улам улам ахиж байна.

 

Нумын ордны бүсгүйчүүд

Нумын ордныхны хувьд өнөөдөр ирээдүй чинь гэрэлтсэн тааламжтай өдөр. Их ажлыг эхлэхдээ ойр дотны хүмүүс, найз нөхдийнхөө туслалцааг хангалттай ав. Нөлөө бүхий хүнтэй танилцсанаар таны нэр хүнд, мөнгө санхүү дээшилнэ. Таны оюун ухаан хүчирхэг байна.  Ийм байгаа дээрээ олон ажил амжуул. Бичиг цаасны хийгээд, бясалгаж бодох гээд ажлуудаа бүгдийг нь амжуул. Санхүү, мөнгөний хувьд ч таатай үе эхэлж байна. Мөнгөө тооцоотой үрж, мөнгөн хуримтлал бий болгоход анхаар.   

 

Матрын ордны бүсгүйчүүд

Өнөөдөр матрын ордныхны хувьд од нь гийсэн азтай өдөр. Шинэ долоо хоног азтай байх болно. Шинэ санаа, шинэ эрч хүч таны амьдралыг өөрчилнө. Бизнес эрхэлдэг матруудын хувьд орлого нэмэгдэнэ. Эрүүл мэнддээ анхаар, архи дарс хэтрүүлэн хэрэглээд хэрэггүй. Чин сэтгэлийн хайртай учирна. Харин ханьтай бүсгүйчүүд ханьдаа илүү их анхаарал тавиарай.

 

Хумхын ордны бүсгүйчүүд

Өнөөдөр хумхын ордныхны хувьд өөртөө итгэлтэй байж бусдыг байлдан дагуулах өдөр. Бүх хүн таныг  анзааран харна. Ямар ч саадыг давж чадна гэсэн таны зориг хүсэл бусдад таалагдан, итгэл төрүүлнэ. Шинэ найзтай болно. Түүнтэйгээ аль болох илэн далангуй бай. Хуучин мэдлэгээ дээшлүүл. Сэтгэл зүрхээ цагдах хэрэггүй, чөлөөтэй бай.

 

Загасны ордны бүсгүйчүүд

Өнөөдөр загасны ордныхны хувьд  азтай өдөр.  Бодит боломж, бололцоотой  өдөр. Гэр бүлдээ, хайртай хүндээ анхаарал халамж тавьснаар тэднийхээ хариу талархлыг хүртэж аз жаргалтай байна. Удирдлагатайгаа илэн далангуй харьц. Эс тэгвэл  даргадаа буруу ойлголт төрүүлнэ.  Хайр дурлалын асуудал сайнаар эргэнэ.  Аливаа зүйлийн давс сахарыг нь тохируул.  Та хэт туйлшрах гээд байх юм.

 

 

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.