Өрнийн зурлага 2012.05.01

“Хэний ч төсөөлөхгүй тэр бүх зүйлс хоорондоо ямар нэгэн байдлаар холбогдох сэжимтэй байдаг, түүнийг амьдрал алхам тутамд мэдрүүлдэг...”

                                                                                                            Emegteichuud.mn

Хонины ордны бүсгүйчүүд

Тавдугаар сар таныг санхүүгийн эрх чөлөө рүү хөтөлнө.  Өнөөдөр хонины ордныхны хувьд төвөгтэй өдөр. Хэн нэгэнтэй маргалдах гээд байна. Бусдын уурыг хүргэх үг хэлээд хэрэггүй.  Мэдрэмтгий, түргэн ууртай хонины ордныхон амьдралдаа алдаа гаргах гээд байна.  Өөрийгөө барь, сэтгэл санаагаа тайвшруул. Бүх анхаарлаа зөвхөн ажилдаа хандуул. Шийдэмгий бай. 

 

Үхрийн ордны бүсгүйчүүд

Тавдугаар сар таны хувьд тогтуун сайхан байна. Өнөөдөр үхрийн ордныхны хувьд зорилгоо тодорхойлох өдөр. Их ажил шинэ төсөл таныг хүлээж байна.  Хувийн амьдрал, эрүүл мэнддээ илүү их санаа тавь.  Гэр бүлдээ анхаарал хандуулаарай.

Хайр дурлалын хувьд шийдвэр гаргах мөч.  Чухал уулзалтандаа орохдоо сэтгэл хөдлөлөө дар, нэг их найдлага төрүүлээд хэрэггүй.

 

Ихрийн ордны бүсгүйчүүд

Өнөөдөр ихрийн ордныхны хувьд  сайхан мэдээ сонсч, баярлах өдөр. Нэгэн хэвийн уйтгарт амьдралаа өөрчлөх цаг нь болсныг од гаригс таньд сануулж байна. Өнгөрсөн үеийн жаргалтай дурсамжуудаа санаж, эрч хүч ав. Сайн, сайхан хүмүүсийн  амьдралаас суралц. Тэнэг хүмүүстэй ухаантай харьц. Таны агуу их хайр бусдыг уяраана.  Харамгүй хайрын үгсээ хэл. Санхүүгийн таагүй байдал удахгүй арилна.

 

Мэлхийн ордны бүсгүйчүүд

Тавдугаар сар таны хувьд таатай сар. Өнөөдөр мэлхийн ордныхны хувьд тийм ч таатай биш өдөр. Шинэ сар эхэлж байгаа гэдэг утгаараа шинэлэг бай, эрч хүч хуримтлуул. Аз сорьсон асуудлаа хойш нь тавь. Өнөөдөр ажлууд бүтэлгүй байгаад гутрах хэрэггүй. Спортоор хичээллэ. Дотны найзуудтайгаа үдшийг өнгөрөөвөл таны таагүй байдлууд арилах болно.

Арслангийн ордны бүсгүйчүүд

Тавдугаар сар таныг гэр бүлдээ анхаарахыг зөвлөж байна. Өнөөдөр арслангийн ордныхны хувьд тайван, амгалан өдөр. Хожимын сайх сайхны төлөө, өнөөдрийг мартах хэрэггүй. Дэлгүүр гарахынхаа өмнө мөнгөө тооц, юу авахыгаа бич. Жижиг, сажиг зүйлд ач холбогдол өгөхөө боль. Өнгөрсөнөө эргэн нэг хар, нэг санаа олж авна. Хүмүүсээс тусламж авсан ч болно.

Бусдын үнэ цэнэтэй зөвлөгөөг анхааралтай сонс.

 

Охины ордны бүсгүйчүүд

Тавдугаар сар таны амжилт. Өнөөдөр охины ордныхны хувьд эрч хүчтэй өдөр. Өөрийнхөө хүч чадалд итгэ. Хүсэл мөрөөдлийнхөө төлөө ямар нэгэн том алхам хий. Таны амжилт шат шатаар ахиж байна. Хорон муу санаатнуудаас холхон бай.  Нууцаа олон хүнд дэлгэх хэрэггүй. Санхүүдээ онцгой анхаар, төлөвлөгөө тооцоотой бай.

 

Жинлүүрийн ордны бүсгүйчүүд

Тавдугаар сар таниас маш их чармайлт шаардаж байна. Өнөөдөр жинлүүрийн ордныхны хувьд хяналт шалгалтын өдөр. Таны бие суларч, эрч хүчгүй болсон мэт санагдана. Ядарч сульдахгүй ч тулд ажлын төлөвлөгөө гаргаж, цагийн юмыг цагт нь хий. Бага зэрэг амарч эрч хүч хуримтлуул. Дотны хүмүүсийн чинь нэгний бие санамсаргүй өвдөж эмнэлэг явна. Гэхдээ энэ нь сандраад байх зүйл биш. Ирэх өдрүүдэд таныг хариуцлагатай байхыг од гаригс сануулж байна.

 

Хилэнцийн ордны бүсгүйчүүд

Өнөөдрийн хувьд хилэнцүүдэд тодорхой бус өдөр болно. Шинэ сар эхэлж байгаа тул та өөдрөгөөр угтаж өнгөрүүл. Тав дугаар сарын 20 хүртэл  таны бүх талын ажил өөдрөг бүтэмжтэй байна. Ийм сайхан үеийг хилэнцийнхэн алдуузай, хичээгээд байгаарай. Өнөөдрийн хувьд чухал шийдвэр гаргах, гэрээ хэлэлцээр хийх гэсний хэрэггүй. Та бусдад үнэлэгдэж, алдар хүнд чинь өснө. Хайр дурлалын асуудлаа ч шийдвэрлэнэ.

 

Нумын ордны бүсгүйчүүд

Тавдугаар сар эрч хүчээ дайчлах өдөр. Өнөөдөр нумын ордныхны хувьд таагүй хүнд өдөр болох нь. Гэнэтийн таагүй мэдээ, таныг тайван биш болгоно. Та юу ч болж байсан өөрийгөө захирч тайвшруулахыг хичээгээрэй. Та хамтрагчтайгаа муудалцаж хорон муухай үгс хэлэх хэрэггүй, хожим эвлэрэх зай үлдээ.  Тэвчээрийн туйл байсан ч хамаагүй тэвч. Амьдрал чинь таны гарт байна гэж бодоод жаахан хугацааг л тэсээд гарчих. Гэрэл гэгээтэй ирээдүй таныг хүлээж байна.

 

Матрын ордны бүсгүйчүүд

Тавдугаар сар таныг хариуцлагатай байхыг сануулж байна. Өнөөдөр матрын ордныхны хувьд сонин содон үйл явдал тохиох сонирхолтой өдөр. Тавдугаар сарын эхний өдрүүдэд сэтгэл санаа тайван бус байна. Үүрэг хариуцлага хүлээхээс хол бай. Олон хайр дурлалын явдал гарч ирэх ба ганц бие матрууд насны ханиа сонгоно.  Мөнгө санхүү хэвийн байна.

 

Хумхын ордны бүсгүйчүүд

Тавдугаар сар таныг өөртөө итгэлтэй байхыг зөвлөж байна.  Өнөөдөр хумхын ордныхны хувьд  аливаад хичээл зүтгэл гаргах өдөр. Таны хүүхдүүд эсвэл хань чинь таны тэвчээрийг шалгана. Шийдвэрлэж чадахгүй байгаа асуудлаа хойш нь тавь. Тэгвэл байдал арай дээрдэнэ. Байр түрээслэх гэж байгаа бол өнөөдөр хайхад тохиромжтой.  Таны санхүүгийн байдал хэцүү байна.

 

Загасны ордны бүсгүйчүүд

Тавдугаар сард таныг сайхан хайр дурлал хүлээж байна.  Өнөөдөр загасны ордныхны хувьд ашигтай өдөр. Чухал бичиг баримтад гарын үсэг зурахаасаа өмнө сайтар нягтлаарай. Ганц бие загаснуудын хувьд төгөс төгөлдөр хостой болохыг хүснэ. Таны ялдам инээмсэглэл өгөөмөр зан, сэтгэл татаи байдал чинь бусдад сайхан сэтгэгдэл төрүүлнэ. Сайхан хайр удахгүй ирнэ. Өдөр бүр гоё ганган яваарай.

 

 

 

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.