Хүүхдээ аврахын тулд сувилагчид хахууль өгчээ


Их Британийн иргэн Хэйли Стивенсон охиноо эрчимт эмчилгээний тасагт хэвтүүлэхийн тулд сувилагчид 100 фунт стирлингийн хахууль өгчээ. Дөнгөж нэг сартай охиныг эмч нар эрчимт эмчилгээ хийгээгүйгээс зүрхний дутагдалд орж нас барсан байна.

Охины нэг насны төрсөн өдрийг тэмдэглэснээс хойш ердөө нэг сар болж байжээ.

Охиныг төрөхөд зүрх нь цоорхой гэж оношилсон юм. Зүрхний дутагдалд орж, эмнэлэгт очсон охиныг эмч, сувилагч нар үл ойшоож, аав ээжид нь санаа зовох аюул байхгүй гэж хэлжээ. Эмч, сувилагч нарын хайхрамжгүй байдлыг анзаарсан Хэйли сувилагч нарын нэгэнд бүр хахууль өгсөн ч юу ч өөрчлөгдөөгүй аж.

Охиныг арван сартай байхад хийсэн хагалгаа амжилтай болсон ч уушгинд нь суулгасан гуурс тохироогүйгээс зүрхний дутагдалд оржээ. Хэйли Стивенсон ганц охиноо алдсан бөгөөд эмч нар түүнд санаа зовох зүйл байхгүй гэж хэлж, хайхрамжгүй хандсанд гомдож, харамсаад барахгүй байгаа гэнэ.

Н.Рэй

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.