Алдартнуудыг “амилуулав”
АНУ-ын Атлантагаас ирсэн зураач Грег Алан Холливудын домогт жүжигчин Мерлин Монро, Одри Хепбёрн, дуучин Эльвис Преслиг зурах нэгэн гайхалтай аргыг бодож олжээ. Зураач сайн дурын олон оролцогчдын тусламжтайгаар алдартнуудын зургийг агаарт зурсан аж. Нисдэг тэрэгнээс харахад тэдний дүр төрх амилаад ирэх шиг л болжээ. Харин зураач алдартнуудын зургийг яаж ингэж зурснаа сайн дурынхныг үл анзаарагдах график шугамын дагуу зогсоосон хэмээн тайлбарласан гэнэ. Зураач тэдгээр хүмүүсийг газарт зурсан шугамын дагуу зогсооход л түүний зураг амилаад иржээ. Харин ийм зураг агаараас том “од”-ыг дүрсэлсэн жижигхэн хүмүүс болж харагддаг байна. Грег Алан ийм аргаар “Эрх чөлөөний хөшөө”-г ч мөн зурсан гэнэ. Орчин үеийн уран зургийн “Популюс” хэмээх аргаар бүтээсэн зургаа Грег 50,000 ам.доллараар худалдаалах аж. Грег энэ санааг зургаан давхар барилга дээрээс зураг дарж байхдаа анх олжээ.

Audrey

Elvis

Marilyn

Н.Рэй






