Өнөөдөр “ICT-EXPO-2013” үзэсгэлэн нээлтээ хийж байна
Монгол Улсад орчин цагийн харилцаа холбооны салбар үүсч хөгжсөний 92 жилийн ой, “Цахилгаан холбоо, мэдээлэлжсэн нийгмийн дэлхийн өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газраас “ICT-EXPO-2013” үзэсгэлэн өнөөдөр нээлтээ хийлээ. Үзэсгэлэн “Мишээл экспо”-д нээгдсэн бөгөөд “Ирээдүйтэй холбогдъё-Шинэ амьдралын хэв маяг” уриан дор 7 дахь жилдээ болж байгаа бөгөөд нийт 5 хоног үргэлжилнэ.

Тус үзэсгэлэнд Олон улсын болон гадаадын байгууллагууд, мэдээллийн технологийн салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүд, төрийн байгууллагууд, мэдээллийн технологийн дэвшлийг ашиглан үйл ажиллагаа явуулж буй бусад салбарын байгууллагууд, их дээд сургуулиуд “ICT-EXPO-2013” үзэсгэлэнд оролцож байгаа юм. Энэ удаагийн үзэсгэлэн “Үндэсний хиймэл дагуул” хөтөлбөр батлагдсантай холбогдуулан болж байгаагаараа онцлог болж байна.

Түүнчлэн үзэсгэлэнгийн үеэр оролцогч байгууллагуудын бүтээгдэхүүн үйлчилгээний танилцуулга, “КАНСАТ” бичил хиймэл дагуулын үндэсний анхдугаар тэмцээн, программ хангамжийн тэмцээн болох аж. Мөн “ICT and improving toad safety” сэдэвт эрдэм шинжилгээний хурал “ICT for life” зохиомжийн дор дижитал арт тэмцээн, Флаш моб бүжгийн уралдаан, цахим спортын улсын аварга шалгаруулах 4 дэх удаагийн тэмцээн зохиох ажээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.