Тулиса хамгийн тачаангуй бүсгүй
Австралийн FHM хэмээх 30 оронд 23 хэлээр хэвлэгдэн гардаг эрчүүдийн сэтгүүл дэлхийн хамгийн тачаангуй бүсгүйчүүдийг нэрлэжээ. Жагсаалтыг “X Factor” шоуны шүүгч дуучин Тулиса хамгийн олон саналаар тэргүүлжээ. Харин түүний араас Их Британийн дуучин Шерил, Рианна, Кэти Перри, жүжигчин Меган Фокс нэхэж байгаа аж. Хамгийн халуухан бүсгүйгээр тодроод буй Тулиса “Миний авч байсан шагналуудаас надад өөртөө итгэх итгэл төрүүлсэн нь энэ удаагийн шагнал болж байна” гэжээ. Тулисагийн хамгийн хүчтэй өрсөлдөгч нь Гүржийн гоо бүсгүй Жоржиа Сальпа байжээ. Тэд FHM сэтгүүлээс зохион байгуулсан үдэшлэгт хамтдаа очсон боловч хамгийн тачаангуй бүсгүйн титэм Тулисад очсон гэнэ. FHM сэтгүүлийн уншигчдын саналаар шалгаруулдаг уг тэмцээнд оролцогчдын рейтинг жил ирэх тусам өөрчлөгддөг аж. Өнгөрсөн жил хамгийн тачаангуй бүсгүйгээр нэрлэгдэж байсан супер загвар өмсөгч, “Трансформерс" киноны од Рози Хантингтон энэ жил жагсаалтын 18-рт бичигдсэн бол өнгөрсөн жил дээгүүрт бичигдэж байсан дуучин Кэти Перри, жүжигчин Меган Фокс нарын рейтинг буурчээ. Харин FHM сэтгүүлийн уншигч эрчүүдийн хамгийн дуртай бүсгүйчүүд жүжигчин Женнифер Анистон, Кристина Хендрикс нар энэ жил сураггүй байсан гэнэ.
Н.Рэй




