174 нь эмэгтэй 2012 оны сонгуульд нэр дэвшээд байна


Улсын Их Хурлын 2012 оны сонгуульд оролцохоо илэрхийлсэн 11 нам, хоёр эвслээс болон бие дааж нийт 544 нэр дэвшигч албан ёсоор бүртгүүлж, улмаар УИХ-ын сонгуульд нэр дэвшигчийн үнэмлэх аваад байна.

Нийт нэр дэвшигчдийн 174 нь эмэгтэй байна. Нэр дэвшигчдийн дотор хамгийн өндөр настай буюу 70 ба түүнээс дээш настай гурван хүн байна. Хамгийн залуу нь 26 настай нэр дэвшигч сонгуульд оролцох эрх авчээ.

Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо Улсын Их Хурлын 2012 оны сонгуульд нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтыг хуульд заасан хугацаанд нь буюу маргааш нийтэд мэдээлнэ гэж СЕХ-ны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.

 

 

 

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.