Хунтайжийн даруухан баяр

Их Британийн хунтайж Уилльямс гэргийтэйгээ хуримынхаа нэг жилийн ойг даруухан тэмдэглэжээ. Гэвч тэд хуримынхаа ойг тансаг ордонд биш, Английн нэн эртний Суффолк суурин дахь дэн буудалд өнгөрүүлсэн гэнэ. Яг л “Хатан Сиси” кинонд гардаг шиг. Английн залуу язгууртнууд багийн найзынхаа хуриманд очсоны дараа дэн буудлын пабд хоёулхнаа сууж харагдсан гэнэ. Тэд Английн эртний уламжлалт хэв маяг шингэсэн “Crown Inn” дэн буудлын пабд нэг шил оргилуун дарс захиалан, нэрийн хоолыг нь зооглосныхоо дараа хоногийн 165 фунт стирлингийн үнэтэй өрөөнд буудаллажээ. Тус дэн буудлын вэб сайтад бичсэнээр хунтайж Уилльям, түүний гэргий Кейт нарын хоносон “Хун”-гийн өрөө Египет хийцийн том лаври ор, хоёр хүн орох зайтай угаалгын онгоцтой аж. Харин өглөө нь хос хоёр дэн буудлын цэцэрлэг рүү харсан ресторанд жинхэнэ Англи өглөөний цай уужээ. Дэн буудлын 34 өрөө бүгд XII зууны үеийн Англид очсон мэт сэтгэгдэл төрүүлдэг эртний тавилга, сэлттэй байжээ. Хуримынхаа нэг жилийн ойг ийн даруухан тэмдэглэсэн хос хоёр жин үдэд Уэльс руу дараагийн аялалаа хийхээр гарсан гэнэ.





Н.Рэй
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа







