”Face of beauty international” олон улсын миссийн тэмцээний титмийн эзэн тодорлоо
"Face of beauty international” олон улсын тэмцээний титмийн эзэн тодорлоо. Эх дэлхийн эв найрамдлын бэлэг тэмдэг болсон гоо сайхны “олимп”
арваннэгдүгээр сарын 3-наас 13-ны өдрүүдэд Тайланд улсын нийслэл Бангкок
хотноо зохион байгуулагдсан юм.

Face of beauty international” олон улсын тэмцээний титмийн эзнээр Тонга улсын гоо бүсгүй тодорсон бол 1-р байранд мисс Бангладеш, 2-р байранд Хятадын мисс, 3-р байранд Тайландын гоо бүсгүй, 4-р байранд Намибиа улсын гоо бүсгүй тодорлоо.

"Face of beauty international” олон улсын тэмцээнийг анх Шинэ Зеланд улсын иргэн Мила Мануэл санаачлан, үүсгэн байгуулсан бөгөөд жил бүр 70 гаруй орноос үзэсгэлэнт охидоо илгээдэг ажээ. Монгол улсын хувьд энэ жил анх удаа халхын хацар гоо охиноо илгээсэн юм. Уг тэмцээнд манай улсаас Ийгл телевизийн сэтгүүлч, хөтлөгч Г.Билгүүн оролцсон юм.

Сонирхуулахад, Г.Билгүүн нь Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийг Олон улсын сэтгүүлч мэргэжлээр төгссөн аж. Түүнчлэн “Монгол модель” загварын агентлагт харъяалагддаг бөгөөд “Face Model” тэмцээний шилдэг тав, Залуу модель улсын уралдааны тэргүүн байр, STYLE 7 тэмцээний дэд байрын шагналуудыг хүртсэн төдийгүй олон реклам, клипэнд тоглож, уншигч үзэгчдийн хэзээний танил болсон билээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.