Амралтын өдрийн хоолны жор : Үхрийн гол махан стейк ба American beauty коктейл

Үхрийн махан стейк

Орц:
  • 250 гр үхрийн мах /хоёр хэсэг давтсан мах/,
  • цайны халбага нунтаг чинжүү,
  • хагас аяга цөцгий,
  • гич,
  • хоолны халбага дарс,
  • нэг хоолны халбага ногоон сонгино,
  • давс.

Хийх арга: Үхрийн махаа давс болон нунтаг чинжүүгээр амталж өгнө. Хайруулын тавгаа халааж, амталсан махаа 13-15 минут орчим шарна. Жижиг саванд цөцгий, гич болон дарс зэргийг холино.

Халсан хайруулын тавгандаа хийн 1-2 минут бор өнгөтэй болтол нь зөөлхөн хутгана. Давсаар амталж өгөн сүмсээ бэлэн болгоно. Амталж шарсан махан дээрээ бэлтгэсэн сүмсээ түрхэж, хэрчсэн ногоон сонгиноор хачир болгон цацаж өгнө.
 
American beauty коктейл

Энэхүү коктейл нь эмэгтэйчүүдийн уух дуртай коктейлийн нэг болж чадсанд Detroit - ийн хамт олон бид  сэтгэл өндөр байдаг билээ.

Орц:

  •     Оргилуун дарс - 45гр
  •     Цагаан вино - 50гр
  •     Гренадин сироп - 15гр
  •     Гүзээлзгэнэ компот - 5ш, + 5гр шүүстэй

Хийх арга

Технологи ажил: Шейкний талаар мөс хийж бүх орцоо нэмж хийгээд сайтар сэгсэрнэ. Мөсөө шүүж хийгээд дээрээс нь 1ш гүзээлзгэнэ жимс хийнэ.   Чимэглэл:  Зонтик Та өөрийн хүслээрээ ямарч чимэглэлээр гоёж хэн нэгэнд бэлэг барьж болно.
 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.