Эзэгтэй танд өгөх даалгавар байна – 10


Бүсгүйчүүдийн маань хэзээний танил болсон Цэцэн авхай айл гэрийн гал голомт болсон эзэгтэй нартаа энэ долоо хоногийн даалгавраа бэлтгэн хүргэж байна. Даалгаврын нэр: “Миний хайртын бэлэг”

Бүсгүйчүүд бид, эрчүүдээс баглаа цэцэг, бэлэг хүлээж мөрөөдөн суудгаас биш хааяа ч гэсэн тэмдэглэлт баяр болоогүй байхад тэднийхээ гар дээр хайр хүрэм боодолтой бэлэг тавьж үзсэн билүү? Өмнө, өмнөх даалгавруудаар бид хайртыгаа үдшийн зоогонд урих даалгавар өгч байсан. Харин энэ удаа түүнд гэнэтийн төсөөлөмгүй бэлэг бариарай. Бэлэг нь юу ч байж болох юм. Тухайлбал, бага насных нь зургаар хийсэн гэрэл зургийн цомог, эсвэл өөрсдийн хайрын түүхээр бүтээсэн бяцхан ном гээд энэ бэлэг ямар ч үнэ мөнгөөр худалдан авах боломжгүй байх ёстой. 

Энэ бэлэг та хоёрын минь насан туршын дурсамж төдийгүй, үр хүүхэддээ ч хадгалуулан үлдээх томоохон өв болох юм шүү. Ингээд бүсгүйчүүддээ амжилт хүсье. 

 

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.