Б.Амарсайхан ”Холливудад хөл тавих анхны монгол жүжигчин” боллоо

Түүнийг өнгөрсөн оны 11 дүгээр сард түүнд хамгийн анх пробонд орох урилга ирж, цагаан сарын өмнөхөн Малайз улсад уригдаж, хоёр дахь шатны пробонд орсон гэдэг.
Энэ шалгаруулалтууд амжилттай явахын зэрэгцээ Universal Network East West агентаг түүнийг албан ёсоор Холливуудад төлөөлөх гэрээг үзэглэсэн байна.
Кино зураг авалт 4 дүгээр сараас Америк, Малайз улсуудад явагдаж, энэ оны сүүлээр дэлгэцэнд мөнхрөх тухай гадны хэвлэлүүдэд бичсэн байна.
Ийнхүү монголын жүжигчдээс анх удаа жүжигчин Амраа Холливуудад мөрөө
гаргаж, нэр хүндтэй жүжигчид,
найруулагчдын багтай мөр зэрэгцэн хамтран
ажиллахаар болжээ. Тэрээр Холливудын агентлагтай албан ёсны гэрээ
байгуулсан хамгийн анхны монгол жүжигчин боллоо.
Түүний тоглох “Марк Поло” киноны зохиолыг Жон Фуско , “Хидалго”, “Карибын далайн дээрэмчид” киноны тавдугаар ангийг найруулж байгаа алдарт найруулагчид болох Жоачим Роннинг, Эспен Сэндберг нар найруулах гэнэ.







