Гуравдахь заалт буюу фон Штирлиц холбоочинтойгоо +18


Хаалганы хонх дэндүү уянгалаг юм шиг, чагнаад баймаар гоёхон ч дуутай хонх тавьжээ.  Нам гүмийг эвдсэн хонхны дуу сэтгэлийн гүн рүү чимчилзэн яргаад дахин дахин сонсоод баймаар өнгө аялгуу нь тэртээ алсаас бургилан зүрхний ховдол руу шингэж байх шиг хачин сайхнаар чимээлэн чимээлэн алдарлаа. Гүйх шахам очсон Зэлмэ торхийтэл хаалгаа тайлав. Амарбат инээмсэглэн орж ирээд гутлаа тайлан хаях зуур “Миний хонгор хонхоо удаан битгий даруулаарай” гэх нь хэдий эелдэг ялдам ч цаанаа бас сануулгатай.

-Сонсмоор санагдаад…

-Юу хонхыг уу?

-Тиймээ, гоё дуугарахийм байна ш дээ… бас цаана нь чиний хуруу энэ хонхон дээр тавиастай байгаа гэж бодоод…

-Хайрт минь хонхыг чинь бид гэртээ саадгүй орохын тулд хэрэглэж байгаа хэрэглүүр шүү дээ.

-Хүний сэтгэл нялхраад ирэхээр энэ хэрэглүүрүүд чинь хүртэл учиртай болдог юм байна.

-Ганцхан цагийн  “запастай” ирсэн, хоёулаа “ажлаа” амжуулсан дээр байлгүй.

-Цай уу, би ус буцалгагч авчирсан.

-Миний цүнхэнд юу байгаа гэж санана, онгойлго доо!

Бичгийн хүрэн цүнхийг оролдож ядан арайхийн онгойлготол хавтгай шилтэй жижигхэн виски, бас нэг хар хайрцаг хоёр шалан дээр унав. Вискиг Амарбатын сарвайсан гар дээр тавиад хар хайрцгийг мөн л баахан оролдов. Амарбат Зэлмэгийн ийнхүү аливаа юмыг онгойлгох гэж дээш доош харуулан баахан ноцолдогт нь дуртай, болхи ч юм шиг, боодол баглааг нь урдаг, цоож түгжээний ая эвийг огт олдоггүй, хаана ч байсан лац ломбыг огт олж таньдаггүй заавал буруу талаас нь хумсалж маажиж тэмтэрч бүр болохоо байхаараа хазаж шүдээрээ урдаг, эвдэх аядаж байж онгойлгодог  энэ хачин зангийн цаана туйлын өхөөрдөлтэй, цэвэр цагаахан байгаль нуугдаж байгааг тэр мэднэ. Чуу чаа нэг юм онгойлгож, дотор нь байсан нэг шалчгар уутыг задлан үзвэл нэг бэлгэвч, бэлгэвчийн цаасыг шүдээрээ уртал  торхийсэн хатуу юм шалан дээр унаад диван доогуур өнхрөн алга болов. 

Гулсан буугаад тэр чигээрээ диван доогуур гараа оруулан сунаж хэвтсэн Зэлмээгийн хацар нь ягааран шалан дээр наалджээ. Аахилан байж гараа гаргаж ирэхдээ цонхны гэрэл ёлтолзуулсан цэнхэр шигтгээтэй алтан бөгж эрхий долоовортоо тас чимхээд өндийлөө. Түүний баярласан нүднээс алмаазан шигтгээний гэрэл цэнхэлзэн ойх нь нэг л сонихон мөртөө нууцлаг дурын ажээ. .

Аль хэдийн зангиагаа тайлан цамцаа задгайлж жижигхэн сунадаг буйдан дээр очиж хэвтсэн Амараа Зэлмийг хуруугаар дохин хөөрхөн нь аргагүй дуудлаа. Буйдангийн дороос мөлхөн мөлхсөөр Амараагийн дэргэд  ирж амьсгаадан хэвтсэн Зэлмийг өхөөрдөх мэт хоёр хацрыг нь илбээд баруун гарын ядам хуруунд нь мөнөөх чамин бөгжийг зүүж өглөө.

-Яаж байгаа юм бэ?

-Гоёж байгаа юм!

-Үнэтэй биз дээ?

-Үнэ яахав дээ?

-Надад хоёр бөгж бий ш дээ. Өвгөн нэг монетан бөгж авч өгсөн, би өөрөө сувдтай... гэтэл Амраа хөмсгөө зангидан “өвгөн өвгөн” л гэх юм, энд тэр нөхөр шүү юмаа яриад байх шаардлагагүй гээд гараа татан авч өөрөө дэрлэлээ.

--За , за миний хонгор! хоёулаа яана гэсэн билээ?

-Миний явах цаг ч  болчихоо биз дээ!  Зэлмэ үг дуугүй түүний хоёр гарыг өргүүлэн цамц футболкийг нь тайлаад өмдний нь товчийг тэмтэрлээ.

-Хайрцаг онгойлгож  чаддаггүй хүн миний өмдний товчийг ч барахгүй л болов уу!

-Яараад байна ш дээ, чи өөрөө битгий хөдлө л дөө. За болчихлоо, алив үнсэе! Түүний эрхтний үзүүр дээр шопхийтэл үнсээд авлаа.  Хэзээ ч ингэж энэ хавьдаа нэг их үнсүүлээд байгаагүй  тул цочин давхийж мөн тэр цочихтой зэрэгцээд доошоо цус эрчлэн давлан буулаа. Гялсхийн шалмаг хөдөлж  халатаа тайлсан Зэлмийг даран аваад уруулыг нь  сандран чинэрсэн уруулаараа тэмтэрлээ. Түүний уруул ийм зөөлхөн гэжүү гэмээр бас давслаг амттай ,шимэх тусам хамаг бие чинэрэн чих нь шуугина.

-За хурдлая, тэхүү!

-Тэгээд хий л дээ!

-Аяархан! Аяархаан! Дахиад л хүүхнийхээ уруул амыг шимэн таалж, цээжээрээ улам хүндрэн дарж, ам салгалгүй хоёр гараа дорогш явуулан чандгар цагаан гуяыг нь дээш доош хэдэнтээ илбэснээ гадагшлуулан тэллээ. Үзээгүй юм шиг ерөөс одоо л ганц удаа хийчихээд алга болчих юмшиг тийм шуналтайгаар дотогш тэмүүлэн замдаа байгаа “ямар нэг “ зөөлхөн халуун юмыг хуу цуу татан, жад мэт чангарсан нөгөөх шуналтнаа “байршуулчихлаа”.

-Тэгээд хөдлөөч дээ!

-Тэвчээр алдаад байна уу даа!

Аажуухан хөдлөхийн хэрээр улам дур хүсэл нь бадарч лавхан шиг “оруулж гаргаж “ тавтайяа холхиулахын  жаргал тэсэж дадаж сурч гүйцсэн хоёрын хооронд л болдог бизээ.  Хоёр биеийг уусган нийлүүлэх гэсэн  мэт чандлан тэврэлдээд хүүхний холоо тийрсэн хоёр хөлийн хооронд  бүх л биеэрээ нэвтрэн чуулсан Амарбатын тачаадан амьсгаадах, хоёр гара алдалсан Зэлмийн гийнах хоёр давхцан улам чангараад ирэхийн үест хаалганы хонх огцомхон тасхийлээ. Өнөөх зөөлөн ялгуун дуу нь хаа яачив гэмээр хахир дуугаар дахин дахин жингэнэсээр, ойрхон байгаа бол суга татаад холоо чулуудчихмаар.  Ганц өрөө байрны хаалга шууд л коридортой залгадаг тул дуу чимээ бүхэн нэвт гарч бий гэхээс яс  нь хавталзсан Зэлмэ  “Яанаа,  хэн бэ!” хэмээн бүлтгэнэхэд чагнаархан өндийсөн Амарбат хэн ч байсан яахав дээ, тайлахгүй нь мэдээж гэлээ.

Яг л дур тавихын даваан дээр эрчлэн буцалсан халуун хүсэл нь буураад бие хөрөөд ирэх шиг болов. Хэсэг хонхдож байгаад  эхэлсэн шигээ гэнэт нам жим болж хүний хөлийн чимээ цаашлахад арай ч бүрэн алга болчихоогүй хоёр биеийн хүсэл ганцхан харцаар амилаад ирлээ.

-Хэн байсан болоо, биднийг энд байгаа гэж хэн нэг нь мэдэж байна гэж үү?

-Харин мэдэхгүй ч байж болох…

-За, яасан бэ, нөгөө нэг “хариугүй тавилаа” гээд орилоод байсан хүн хаачсан бэ, ийн хэлээд дороос нь түлхэн түлхэн өндөлзөх Зэлмэгийн хоёр нүд манантаад харц нь өтгөн хар сормосныхоо цаана бүдгэрчээ.

-Харин  хэн нь янцаглаад “үхлээ үхлээ “ гээд байсан билээ!  Амарбатын баримхан бор “эд” дахин хүч аван өндийж, барим биш ташуур шиг болчих шиг санагдаад ирэхийн цагт хоёр бие нийлэн нэгдсэн тэр л газраараа дахин бат бэх залгалдаад үүлэн бороонд хэн нь норж хэн нь сэлж явааг ч үл мэдэн алхилдан аахилалдан цэнгэлээ. “Чи намайг аягүй чанга дараад байна ш дээ, тэгвэл чи дээр гар л даа, үгүй ээ муухай!”  Ийм хэсэг бусаг үгс амьсгаан дундуур хагас хугас дуулдаад шинэхэн шаргал диваны цавуутай  заадал бүхэн шаржигнан ширжигнэн хүч нэмж тэр хоёрын асгаруулан цэлмэхийг адган хүлээнэ.

-Ор дуугараад байна аа!

-Харин гоё байна, чагнаад хөдлө!

-Аа!  чанга хий, дахиад , болоогүй бай..ш дээ!

Давчдан хөдлөх хос хоёрын хэмнэл дээр  ор шаржигнан дуугарах нь хөг нэмж нээрэн дур хүсэл оргилуулдаг шидтэй ажгуу! Тэр хоёрын бие биен дундуураа нэвчин асгарч дуусаагүй ,хүүхэн хонгорынх нь нуруу хотолзон гуя нь чичигнэн аяарлаж байхад   Амарбатын утас дуугарлаа. Утсыг үл тоон “хагараг хагараг” гэдэг хуучны  онигоо шиг, үсээ нэлмэлзүүлэн омголон азарга мэт  сүүлчийн хүчээ тавилаа. Яс нь яйрсан ч мэдэхээргүй газраас жин тасарсан  ийм үйлийн дараа амсхийх юутай сайхан. Саяын бүх хур тачаал, хамаг биеийн хорхой хүргэн дээр дээрээс нь давхцуулсан тэр нэвт нэвт  хөдөлгөөн, хөлөө жийхэд дахин дахин санагдах туйлын мөч, мөчийн төдий бөхийн амьсгаа дарахад, дахиад л амилан өндөлзөх “нойтон голтой”  “эр борхон”,   энэ бүхнийг тийм  ч амархан мартах юм бишээ. Бүх биеэ суллан хэвтсэн Амарбат   арга буюу тасалдалгүй гоншигонох утсаа авбал: “Захирал аа! Үдээс хойш яаман дээр захирлуудын зөвлөлгөөнтэй гэнэ” хэмээн жолоочийнх нь баргил дуу чихэнд хангиналаа .

-Машинаа хаана тавьсан юм бэ?

-Хойт байрны ард.

-За бос л доо, аяга цай уучихаад дэгдчих. Цайны цаг чинь өнгөрч байна, би ч гэсэн ажил дээрээ үзэгдэхгүй бол болохгүй.

 Чив чимээгүй хувцаслаад гарахаар цүнхээ шүүрцгээлээ. Хөлсөнд нэвтэрсэн нойтон үс дух руу нь наалдсаныг Зэлмэ зөөлхөн үлээж өгөөд:

-Амар аа, ийм давчуу цагаар  ингэх хэцүү юм байна даа.

-Өөр аргагүй, миний хонгор тав дахь өдөр 15 цагт байж байгаарай гээд гялсхийн гарлаа. Амарааг гарснаас хойш хорин минут хэр байгаад гарч явах заавартай  Зэлмэ галын өрөөний  ганц цагаан сандал дээр суун “гурав дахь заалтыг зөрчин” цонхоор ширтлээ. Ер хүний анхаарал татахгүй байх талаас нь бодолцож хоёулаа баахан заавар гаргасны нэг нь энэ. Ирэхдээ хүртэл зүгээр ч шууд орж болохгүй, заавал урдахь цэцэрлэгийн хамгийн холын  сандал дээр  сууж ийш тийшээ харах “журамтай”.  Түлхүүрийг ч гаргаж эртнээс бэлтгэн шууд хаалганд зоогоод ганц эргүүлээд орж явчих ёстой.  Хонхыг удаан даруулахгүй, хамаа бус цонхоор харахгүй, хөшиг хагас хаалттай байх гээд олон юм бий. Өөрөөр хэлбэл эх орны дайны үед холбоочинтойгоо уулзахаар ирж байгаа Штирлиц шиг л юм болно. Хоёрдугаар давхрын цонхоор юм бүхэн бодитой харагдах бөгөөд өмнөх цэцэрлэгийн сандал дээр бор хүрэмтэй хүн цаашаа хараад тамхи  татаж суугаа бололтой учиргүй их утаа суунаглуулна. Өргөн мөр, бага зэрэг гэдийсхийн алсыг харах төрх , араас нь харахад таньдаг ч хүн шиг, гүй энд юу гэж миний таних хүн байх билээ дээ, энэ байрыг хөлслөөд сар л болж байгаа шүү дээ . Нэг сар амархан өнгөрч дээ, ай юу л болдог бол! Анхны шөнө, шөнө ч гэж анхны өдөр бид хоёр тусдаа гарч галаа асаасан залуу хосууд шиг л бие биеийг ёстой ханатал эдэлж өгч билээ. Зэлмэ юу ч оноохгүй тэнэмэл бодолдоо хөтлөгдөн  элдвийг санаандаа оруулсаар… хий ширтэн  суухдаа дотроо,” Баасан гаригт арай гайгүй байх биз, муу Амараа минь өрөвдөлтэй ч юм даа, яараад усанд ч орж чадсангүй, яасан чамин бөгж вэ, өө орой харихдаа замаасаа жаахан сүү аваачиж нөхөртөө нэг сайхан цай чанаж өгөх юм шүү хөөрхий”  хэмээн ороо бусгаа бүхнийг бодон  санаа алдаад дахин дорогш харвал нөгөө сандал дээрх “таньдаг хүн” тамхины ишээ хойш чулуудаад удаахан эргэж,  яг улаан нүүр рүү нь эгцлэн  харлаа…

      L.Sel


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа

 

 

 

 

 


Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.