Өнөөдөр алдарт дуучин Мадонна мэндэлжээ

Мадонна 1958 оны наймдугаар сарын 16-нд төржээ. Тэрээр  Америкийн нэрт дуучин, жүжигчин, шоу урлагийн томоохон төлөөлөгч юм гэдгийг хэн хүнгүй мэдэх байх. Мадонна нь Мичиган хотын Бэй-Ситид төрж өсөн, 1977 оноос Нью-Йорк хот руу шилжин их урлагйн гараагаа бүжгийн төрлөөр эхлүүлжээ.

Дараахан нь рок хөгжмийн хамтлагт орж, 1983 онд анхны цомог нь хэвлэгдэж байв. Түүний ээлж дараалан гаргасан бүхий л цомгууд нь дууны бичилт, хөгжмийн хэмнэл зэргээрээ ихэд онцгойрон нэрд гарч байсан бөгөөд бэлэн болсон уран бүтээлээ клипжүүлсэн хойно нь ч бүр илүүтэйгээр алдаршуулж байсан юм.

 "Like a Virgin", "Papa Don"t Preach", "Like a Prayer", "Vogue", "Frozen", "Music", "Hung Up" болон "4 Minutes" зэрэг дуунууд нь дэлхийн улс орнуудын хөгжмийн жагсаалтуудыг тэргүүлж байсан билээ.

1979 онд кинонд тоглон дэлгэцийн бүтээлийн гараагаа эхлүүлж байсан тэр хожмоо Алтан бөмбөрцөг ийн хөгжимт инээдмийн бүтээлийн Шилдэг эмэгтэй жүжигчин шагналыг Эвита /1996/ кинонд бүтээсэн дүрээрээ хүртэж байсан юм.

Мадонна дэлхий даяар цомгоо 300 сая хувиар борлуулснаараа «Гиннессийн дээд амжилтын ном»-онд бичигдсэн байдаг байна.


Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.