Гуалиг бэлхүүстэй болъё гэвэл...


Үзэгдэх гоо сайхнаар нь угтаж, үнэт дотоод гоо сайхнаар нь үднээ.

Тун нь таарсан хоол туяхан бэлхүүстэй болгоно

-Бууцай, хан боргоцой, өөх тосыг сайтар шатаадаг.

-Харин усан үзэм, цэвэрлээгүй будаа нь бие махбодиос илүүдэл усыг зайлуулдаг.

-Гүзээлзэнэ, улаан лооль зэрэг жимс ногоо нь холбох эд эсийг бэхжүүлж өгдөг.

-Сүүн бүтээгдэхүүн нь бодисын солилцоог хурдасгаж бие махбодиос хэрэггүй бодисуудыг зайлуулдаг.

-Өдөрт хоёр литр тараг эсвэл хоормог, мөн багаар бодоход хоёр литр хийжүүлсэн ус эсвэл ногоон цай уух хэрэгтэй.

-Ногоон цай нь өөх тосны задаргааг нь түргэсгэдэг.

-Өдөр бүр хөнгөн массаж хийж байх хэрэгтэй. Массажийг эрхий болон долоовор хуруугаараа зөөлөн чимхээд дараа нь суллах маягаар хийнэ.

-Хэвлийгээ цагийн зүүний дагуу илж байх хэрэгтэй.

-Массажны тос нь цусны эргэлтийг сайжруулж, хэвлийн уян хатан байдлыг нэмэгдүүлдэг. Учир нь массажны тос нь ургамлын ханд, кофейн агуулдаг тул цусны эргэлт сайжруулахх нөлөө үзүүлдэг.

-Цусны эргэлтийг ингэж сайжруулснаар бие махбодид хуралдсан өөх тосыг гадагшлуулдаг.

-Массаж хийхийн өмнө хэвлийдээ тос шингэтэл иллэг хийнэ.

-Хэрэв бэлхүүсээ нарийхан туяхан болгохыг хүсэж байгаа бол хэвлийдээ чийглэг, дулаан орчныг бүрдүүлж өгөөрэй. 

 

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа

 

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.