Би өнөөдөр эхнэр хүүхдэдээ эртхэн очноо




Аав болсоноос хойш миний амьдралын хэмнэл үнэхээр их алдагдаж байна аа. Хааяа хүүхдээ харахаар хайр хүрээд хааяа харахаар миний итгэлийг үгүй хийж  байгаа юм шиг санагддаг юм. Яагаад гэхээр ганцхан биений жаргал, эрх чөлөө, электро хөгжим, чат, интернэт, баар сав, найз охид. Энэ бүхэн байхгүй. Байх ч ёсгүй болсон болохоор үүндээ итгэхгүй, харамсаад ч байх шиг. “Түй түй” харамсах гэдэг их тэнэг үг сонгочихлоо. Ер нь аав болсноор үүрэг хариуцлага ихсэж байна. Гэр бүл болох гэдэг нь нэг нэгнээ харах биш нэгэн зүгт харахыг хэлнэ гэж Сэнт Эксипэри хэлсэн байдаг юм билээ. Үнэн бөгөөд сайхан үг. Гэхдээ залуу гэр бүл эхлээд бие биенээ харах дуртай л байдаг. Харин хүү гарснаас хойш бид хоёрын бие биетэйгээ харилцах харьцаа Нэг хэсэг их сонин болсон. Харин одоо гайгүй шүү.

Эмэгтэй хүн гэдэг байгалаасаа эх, ээж, бурхан байдагийг би чин сэтгэлээсээ ухаарсан. Тийм болохоор би эхнэрээ илүү ихээр хайрлах хэрэгтэй юм гэдгээ алхам тутамдаа мэдэрдэг.

Миний үеийн залуус, амьдралд хөл тавьсан ч бай тавиагүй ч бай гэр бүл гэдэг зүйл нийгмийн хамгийн үнэт зүйл юм гэдгийг ухаарах хэрэгтэй. Ажиглаад байхад эрчүүд бид нар ямар нэгэн зүйлд маш амархан сэтгэл санаагаар унаж архи ууж, бүхнээ алддаг.

Иймхэн зүйлийг би чадахгүй байна гэсэн бодлоос энэ бүхэн үүдэлтэй. Сүргийн ахлагч байна гэдэг бол хамгийн шилдэг нь биш юмаа гэхэд хамгийн ухаалгыг нь хэлэх байх. Тийм болохоор би ухаалаг байхыг хичээж байна. 

Би сайн эцэг биш муу ч эцэг биш. Үүнийг дүгнэх болоогүй. Яг одоо миний халаасанд 23,500 төгрөг байна. Гэр лүүгээ явахдаа замдаа дэлгүүр орно. 
"Памперс" №4 - 20 ширхэгтэй 9200 төгрөг
"Рис" хүүхдийн тэжээл - 5600 Оройн хоол /Миний дэлгүүрт зардаг/ :mrgreen: 
Нэг пакет сок - 8000 төгрөг, /Хүүхдийн өдрийн хоол/
Манний каш - 1000 төгрөг, /Өглөөний хоол/ Ингээд бараг мөнгө дуусаа. Нээрээ эхнэртээ өгөөжийн цайны боов 1700 төгрөг. Мөнгө хүрэхээ бараг байлаа. Гэхдээ зүгээрээ би эцэг хүн энэ бүхнийг зохицуулах ёстой. Одоо цаг 13. Би өнөөдөр эхнэр хүүхдэдээ эртхэн очноо. 
 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.