13 ихрийн ээж кинонд тоглоно
Үр шилжүүлэн суулгах аргаар 13 ихэр хүүхэд төрүүлсэн Надя Сулеман гэгч америк бүсгүйн талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. Олон ихэр төрүүлж, эсэн мэнд өсгөж буй эмэгтэй одоогоос нэг сарын өмнө сэтгүүлд нүцгэн зургаа авахуулж шуугиан тарьсан юм.
Хүүхдүүдээ өсч том болохоос нааш нөхөрт гарахгүй, тэднийхээ төлөө бүхнийг хийнэ хэмээн ярьж байсан бүсгүйд Калифорни мужаас сар болгон хүүхдийн тэтгэмжинд 2,000 ам.доллар олгодог нь тодорхой болсны дараа татвар төлөгчид түүнийг утсаар загнаж, е-мэйлээр сүрдүүлэх болсон билээ. Порно зураг хэзээ ч авахуулахгүй гэж ярьж байсан ганц бие ээж саяхан порно кинонд тоглохоор гэрээ байгуулж, зураг авалтад бэлтгэж байгаа гэнэ.
13 хүүхэд өсгөж хүмүүжүүлэх амаргүй гэдгийг хүлээн зөвшөөрсөн Надяд өөр арга байгаагүй бололтой. Киноны продюсерууд түүнээс юу хүлээж буйгаа болон камерын өмнө хэрхэн жүжиглэх талаар зөвлөгөө өгсөн гэнэ. Түүнийг камерын өмнө өөрийнхөөрөө байж чаддаг бас сайн жүжиглэдэг гэж продюсерууд үнэлж байгаа аж.
Н.Рэй



