Сайхан арьсны нууц нь мөс

            Мэдээж таны хөргөгчинд мөс байгаа л биз дээ. Ус буцалгаж хөргөөгөөд л мөс шүү дээ. Харин нүүрээ арчлахдаа мөсийг хэрхэн ашиглах вэ? Нүүрээ цэвэрлэсний дараа мөсөө алчууранд боогоод нүүрээ арч.

Энэ нь батганы нүхийг агшааж, толигор болгодог. Харин хуурай арьстай бол долоо хоногт хоёр удаа, тослог бол өнжөөд нэг хийгээд үзээрэй. Дараа нь тэжээлийн тосоо түрхэхээ мартаж болохгүй шүү. Эс тэгвэл хуурайших аюулд хүргэж болзошгүй.

Хөргөгчний хаа нэгтээ байж байдаг зүйлийн нэг бол сонгино. Хоол амттай болгох, ханиаднаас урьдчилан сэргийлэх зэргээр эрүүл мэндэд ач тусаа өгдөг сонгино гоо сайханд мөн хүчин зүтгэдэг.

   Сонгинод арьсанд хэрэгтэй олон төрлийн аминдэмээс гадна цэвэршүүлэг элемент агуулагддаг. Энэ нь цусны эргэлтийг сайжруулснаар арс эрүүлжиж, тунгалаг харагддаг байна. Мөн нүүрэн дээр тогтсон сэвх, насжилтаас үүссэн бор толбыг арилгах, үхэжсэн арсыг гуужуулахад сонгиныг ашигладаг. Ингэхдээ эхлээд хурц үнэр, амтыг нь арилгана. Сонгиныг нимгэн хэрчээд гурван хоног усанд байлгах хэрэгтэй. Ингэснээр арьсанд цочрол өгөхгүй. Тэгээд устай хольж чийгшүүлж хийж болно. Харин түрхэнгүүт арьс хорсож байвал нэн даруй арчиж авах хэрэгтэй бөгөөд эмзэг арьсанд хэрэглэж болохгүйг анхаараарай.

    Тэгвэл бидний идэх дуртай жимснүүд гоо сайхны манаанд хэрхэн “зогсдог” вэ? Усан үзэмний шүүс арьсыг сэргээж, залуужуулдаг байна. Хэрвээ та тоор жимсийг гоо сайхандаа хэрэглэхээр шийдсэн бол алтлаг шаргал эсвэл улаан өнгөтэйг нь сонгох хэрэгтэй. Тэгээд нарийхан зүсмэлийг 15-20 минут нүүрэндээ тавибал тэжээл өгдөг. Мөн нимбэгийг нимгэн зүсээд арьсандаа хоёр цаг орчим тавих нь нөсөө, сэвхийг арилгахад тустай. Харин үүнийг хийж байхдаа наранд гарч болохгүй шүү.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
sarnai (122.201.31.52) 2015-07-08 18:09:06
oilgoson gui
zochin (203.91.113.10) 2014-08-08 10:13:16
Solongosiin OHUI LG-iin buteegdehuunuud goe bas Tony Moly-iin buteegdehuunuud dajgui bi OHUI hereglej bgaad Tony Moly hereglesen chini 2ula l taalagdsan
zochin (203.91.113.10) 2014-08-08 10:10:41
Мөсөө алчуур юмуу маарланд боохгүй бол арсыг цочроодог заавал алчууранд боох хэрэгтэй шүү
(103.29.144.28) 2014-04-07 22:24:14
mosoo uutand xiixgvvgeer archij bolohgvi yumuu
tuul (112.72.13.7) 2014-03-07 19:40:00
busguichuudee solongosiin goo saihanii yamar buteegdehuun sain baidiin be ner usiig ni helj ugch tuslaach
(112.72.13.68) 2014-03-03 16:35:46
Мөсөө алчууранд боохгүйгээр шууд нүүрээ арчвал яах вэ Тэр нь амар байдаг л даа
(103.9.90.254) 2013-05-29 21:18:42
nimbegiig hedchonogiin zaitai tawiah uu