Нас ахисан ч хөгшрөхгүй байх арга бий юу?
Нас ахисан ч өвдөж сульдаж, үрчийж муухай болохгүй байх арга зам бий юү. Хүний дундаж наслалтыг 100 жил болгох боломж бий юү. Энэ талаар Оросын Биорегулаци, Геронтологийн хүрээлэнгийн захирал Вадим Черноголовка, Москвагийн эрдэмтэн Елена Краснова нар хүмүүсийн хамгийн их санаа зовоосон бодол дээр тулгуурлан тайлбар өгчээ.

1. Хөгшрөлтийг удаашруулж болохгүй
Болно. Гоо сайхны мэс засалгүйгээр. Үрчлээг ихэсгэдэг болохоор наранд аль болох бага цагийг өнгөрүүл. Тамхи татахаа боль. Үдэш бүр оройн хоолон дээрээ аяга улаан дарс ууж бай. Энэ нь таны зүрх судасны ажиллагаанд сайнаар нөлөөлнө.
2.Эмэгтэй хүн эрэгтэйчүүдээс эрт хөгширдөг.
Энэ үнэн. Яагаад гэвэл эрэгтэй хүний арьс илүү зузаан, тослог, уян хатан байлгадаг коллаген ихтэй байдаг. Тэгэхээр бүсгүйчүүдэд өгч буй бидний зөвөлгөө бол илүү их коллегантай лосьон хэрэглэж, чихэр амттан аль болох бага ид. Гэхдээ ерөнхийдөө бол эмэгтэй хүн өөртөө анхаарал сайн тавьж, арчаатай байвал нас чацуу эрчүүдээсээ хавьтай залуу оворгүй, жавхаалаг харагдаж чадна гэдгийг санах хэрэгтэй.
3. Бүх хөгшин хүн буурал үстэй байдаг.
Тийм байх шаардлагагүй. Олонхи хүн нас ахиж эхлээд үс нь бууралтдаг бол бүр их хөгшрөхдөө л цөөхөн хэдэн цагаан үстэй болдог хүмүүс бий. Буурал үстэй болно гэдэг нь бидний бие хөгшрөх тусмаа B витамин, зэс, амин хүчлийн дутлын улмаас пигмент ялгаруулах нь багасдаг учраас үс хар өнгөө алдаж эхэлдэг. Энэ бүх витамин, эрдсийг чинь эмийн сан дэлгүүрээс худалдаад авчихаж болно шүү дээ. Дээр нь нэмж хэлэхэд, үс эрт бууралтах эсвэл бууралтахгүй байх нь таны ген, удамшилтай шууд холбоотой. Зарим хүн цэл залуугаасаа цагаан үстэй болдог бол 60 хүрчихсэн тас хар үстэй хүмүүс ч байдаг.
4. Хөгшрөхөд шүд унадаг.
Худлаа. Юун түрүүнд бид буйлны үрэвслээс болж шүдгүй болдог. Гэхдээ бид ердөө л шүдээ тогтмол угааж, арчлах тогтмол хугацаанд шүдний эмчид очиж байхад л нөхцөл байдлыг хяналтдаа байлгаж чадна. Та бүхэнд санал болгоход ямар нэгэн асуудалгүй байлаа ч доод тал нь жилд нэг удаа шүдний эмчид очиж байх хэрэгтэй. Харин буйлны үрэвсэлтэй бол хагас жил тутамд нэг удаа очиж байх хэрэгтэй юм.
5. Хөгшрөх тутам үрчлээтдэг.
Тийм ээ энэ үнэ. 70 нас хүрэхэд бидний өндөр ойролцоогоор таваас 11 см багасдаг. Ер нь бол ясны сийрэгжилтээс болж ингэдэг юм. Үүнийг удаашруулах, багасгах арга бас бий. Ингэхийн тулд дасгал хөдөлгөөн хийж, ясны эд эсийг бэхжүүлдэг кальци, D витамин их хэрэглэж байх хэрэгтэй.
. 6. Бага идэх тусам урт насалдаг
Тийм. Гэхдээ энэ нь үргэлж өлсөөд суугаад бай гэсэн үг биш. Хоолны дэглэмийнхээ илчлэгийг багасга гэсэн үг. Энэ талаар эрдэмтэд хэт таргалалттай хүмүүс хэвийн жинтэй хүмүүсээсээ дунджаар наймаас 12 жилээр богино насалдаг болохыг тогтоосон. Хоолны дэглэм дэх илчлэгээ багасгаснаар, таны биеийн ялгаруулж буй инсулиний хэмжээ багасдаг. Инсулин нь хөгшрөлтийг түргэсгэдэг. Эрдэмтдийн олж тогтоосноор, өдөрт хүний хүнснээсээ авах ёстой илчлэг 1500-1800 Ккал-аас илүүгүй байх ёстой юм байна.
7.Стресс нас богиносгодог.
Энэ бол эргэлзээгүй үнэн. Учир нь, стресс хүний хөгшрөлтийг эрс хурдасгадаг хүрээлэн буй орчны түрэмгий нөлөөллүүдийг эсэргүүцэх чадварыг сулруулдаг. Үүнээс сэргийлэхийн тулд гуниг, сэтгэлийн зовиураа битгий дотроо хав дар, найз нөхөд ойр дотныхоо хүнд дэлгэж, ярилц, бүр ноцтой тохиолдолд сэтгэл зүйч дээр оч. Үүнээс гадна стресст орохгүй байх, стрессээс салах олон арга зам бий. Өөртөө аль тохиромтой, үр дүнтэй байгааг нь сонго.
8. Хөгшрөх тусам бие махбодь хэвийн ажиллах чадвараа алддаг
Мэдээж бидний насны эцэст хүний бие залуу үеийн чадварыг аажмаар алдана. Гэхдээ та эрүүл мэнддээ тогтмол анхаарснаар хөгшрөлтийг удаашруулж, чадвараа алдах үйл явцыг удаашруулж чадна. Ингэхийн тулд өвдөхөө эсвэл эмчид очих шаардлагатай болох үеэ хүлээх хэрэггүй. Юуг яаж идэхээ зохицуулах гээд өнөөдрөөс эхэл. Жишээ нь, шарсан хуурсан хоол идэхээ боль. Бас дасгал хөдөлгөөн хийж байх хэрэгтэй. Хэрэв ингэж чадвал та наснаасаа эрт хөгширнө гэж айхгүй байж болно.
9. Дундаж наслалтыг 100 хүргэнэ гэдэг нь бодит байдалд биелэхгүй.
Ерөөсөө ч тийм биш. Энэ салбарын олонхи эрдэмтэн дундаж наслалтыг генийн өөрчлөлт, гоо сайхны мэс засал хийж, үхэжсэн эд эсүүдийг нөхөн сэргээх замаар 120 жил хүргэх бүрэн боломжтой гэж үзэж байгаа аж. Үүнтэй холбоотой туршилтуудыг одоо хийж байгаа юм байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







