Олимпийн бамбарыг аялуулах нь Гитлерийн санаа байжээ

Өнөөдөр Олимпийн галт бамбар хамгийн анхны Олимпийн наадам болсон Грект уламжлал ёсоор бадамлана. Грект бадамлуулсан бамбарыг дараа нь Их Британиар аялуулж, тэндээс дэлхийн хот улсуудыг тойрох аж. Галт бамбар ингэж аялсны эцэст ирэх долдугаар сарын 27-нд Лондоны Олимпын цэнгэлдэх хүрээлэнд ёслол төгөлдөр очих юм. Эртний Афинчууд бурхдаас гал хулгайлж, хүн төрөлхтөнд гэрэл гэгээ, саруул ухаан, эрдэм мэдлэг түгээсэн Прометейн  домгийг бэлгэдэж, галт бамбарыг буухиалан авч явдаг байжээ. Галт бамбарыг Олимпийн наадам болохоос долоон сарын өмнө Олимпийн сүмд асаадаг байна. Тэнд галт бамбарыг Грекийн бурхан Зевсийн дурсгалд зориулан хадгалдаг. Бамбарыг Грект бадамлуулахад мөргөлийн хувцас өмссөн хүмүүс галт бамбарыг нарны гэрлээс бадамлуулж буй мэт ёслол үйлдэж, бамбар баригчдаар гараар дамжин Афины цэнгэлдэхэд хүргэдэг. Галт бамбарыг Лондоны Олимпийн цэнгэлдэхэд асаах бэлтгэл ажил үндсэндээ хангагдсан гэж албаны хүмүүс мэдээлж байна. 1896 онд хамгийн анхны Олимпийн наадам зохиогдсон Панатинаикос цэнгэлдэхэд галт бамбарыг бадамлуулж, Грек даяар 2800 км зам туулсны эцэст Олимпийн наадам болох улсад хүргэдэг уламжлалтай аж. Олимпийн наадмын үеэр галт бамбар аялуулах санаа 1936 оны Берлины Олимпоос эхтэй гэдэг. Грекийн сонгодог өв соёлыг гайхан бишэрдэг байсан Адольф Гитлерийн хувьд Берлинийг Олимпийн өлгийтэй холбох шалтгаан байсан аж. Уг санааг хэрэгжүүлсэн хүн нь 1936 оны Берлиний Олимпийн наадмыг зохиосон Карл Дием байжээ.

 

 

 Н.Рэй

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа

 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.