Малчин эмэгтэйн элсээр барьсан Монгол гэр

Хүсвэл ямар ч материал ашиглаж өргөө цагаан гэр барьж болдог юм байна гэдгийг Б.Ганцэцэг хэмээх малчин эмэгтэй, түүний хоёр охин олон нийтэд үзүүллээ. Тодруулбал, Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Халив багийн Малчин бүсгүй охидтойгоо хоёр өрөө орчин үеийн Монгол гэр барьж олны талархлыг хүлээгээд буй.

Тэд анх гэрийнхээ ханыг блок юм уу, тоосгоор барья гэж бодсон ч өртөг өндөр гарсан учраас нутагтаа хамгийн их байдаг элс ашиглахаар шийджээ. Ингээд 1600 ширхэг шуудай элсээр сар хүрэхгүй хугацаанд гэрээ барьж нийт долоон сая гаруй төгрөг зарцуулсан байна.




Эх сурвадлж: http://www.hiub.mn/content/read/11143.htm
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
(183.182.190.128)
2017-10-31 21:17:58
Ajiltai anhiatai hun iim saihan
0
0
0
Хариулах






