Төгөлдөр хууртай ном

Аав ээжүүд ээ, “хамгийн хямдхан” төгөлдөр хуурыг эх үрсийн баяраар хүүхдүүдэдээ бэлэглээрэй. Монсудар хэвлэлийн газраас “Миний төгөлдөр хуурын ном” нэртэй нэгэн сонирхолтой хүүхдийн ном бүтээжээ. Таны хүүхдэд тоглож наадангаа өөрийгөө олон талаар хөгжүүлэх боломжийг энэхүү ном олгох болно. Хүүхдийн хөгжмийн мэдрэмжийг хөгжүүлж, өнгө ялгах, ижилсүүлэх болон аливаа зүйлсийн уялдаа холбоог ойлгож, танин мэдэх чадварт суралцахад энэ шинэ бүтээл туслах юм.

Уг номонд багачуудын сайн мэдэх “Маамуу нааш ир”,” Мөн дөө би”, “Гацуурхан”, “Цэцэрлэгтээ явна даа”, “Алаг бөмбөг”,” Тоглоомууд”, “Тоогүй ч юм болов уу даа”, “Мэлхий”, “Найзаа найзаа нааш ир” гэх зэрэг дуунууд багтжээ.
Хүүхэд сурахад хялбар байдлаар хийгдсэн уг номын хөгжмийн даралт нь гэрэлтдэг. Таны хүүхэд гэрэлтсэн товчийг даган тоглож сурах ба хөгжмийн даралт нь өнгө өнгөөр хийгдсэн. Үүний зэрэгцээ нот нь мөн даралттайгаа адил өнгөөр бичигдсэн байгаа тул хүүхдэд маш ойлгомжтой хялбар байх болно.
Хүүхэд хөгжим тоглонгоо сонсголоо сайжруулах, өнгө ялгаж сурах, аливаа зүйлийн уялдаа холбоог танин мэдэх боломжтой.

Таны хүүхэд заавал хөгжимчин болох албагүй ч хөгжмийн мэдрэмжтэй бие хүн болон төлөвшихөд энэхүү ном зайлшгүй хэрэгтэй юм. Мөн төгөлдөр хуур тоглож сурах нь алгебрийн олон үйлдэлтэй тоог бодож сурсантай адил тархинд нөлөөлдөг гэдгийг танд дуулгая.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа







