Бие биелээчид 82 настай Хорлоо гуайн нэр дээр бүртгүүлж ”Гиннесийн номон”-д бүртгэгдсэн батламжаа гардан авлаа

Ардын язгуур урлагийн “Хөгсүү” чуулгаас санаачлан Монголын бие биелгээг Геннисийн номонд бүртгүүлэх үйл ажиллагаа өнөөдөр Сүхбаатарын талбайд болж өнгөрлөө. Монгол үндэстэн, ястан бүрийн гайхалтай түүх, соёлыг өгүүлэх үндэсний хувцасаар гоёсон 5204 бие биелгээчид цуглалаа.

Захчин, Баяд, Торгууд, Казак, Буриад, Өөлд, Хотон, Урианхай, Дөрвөд ястангууд өөр өөрсдийн үндэсний бие биелгээгээ толилуулан “Жороо морины явдал”, “Хамаг монголын уриа” бүжгийг нийтээрээ бүжин хурсан олныг баясгасан юм. Мөн хамгийн бяцхан биелээч Баянхонгор аймгаас ирсэн гурван настай Золбоо хүү байсан бол хамгийн ахмад биелээч нь Ховд аймгаас ирсэн 82 настай Хорлоо гуай байлаа.

Түүнчлэн бий биелгээг "Гиннесийн номон"-д хамгийн өндөр настай буюу 82 настай Хорлоо гуайн нэр дээр бүртгүүлж батламжыг гардан авсан чухал үйл явдал боллоо. Хорлоо гуай 15 наснаасаа эхлэн бий биелгээгээр хичээллэж эхэлжээ.

Дашрамд дурьдахад бий биелгээг үндэстэн, ястануудын өөрсдийнх нь ардын дуунууд дээр нь биелүүлсэн бөгөөд тухайн ястаны дууг нь дуулдаг эрхэм дуучид бийлээчидтэй хоршсон нь тун гайхалтай байлаа. Ийнхүү "Гиннесийн номон"-д Бий биелгээг бүртгүүлсэнээрээ улс монголынхоо язгуур урлаг, өв соёл, ёс заншилыг хамгаалан үлдэх, түүгээрээ дамжуулан гадаад орнуудад сурталчлах, гадны жуулчдыг татах, бий биелгээг залуу хойч үедээ зөвөөр ойлгуулж, таниулж, хичээллэх урам зориг өгөх өндөр ач холбогдолтой болж өнгөрлөө.











Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.