007 тагнуул Жеймс Бондын үнэнч бүсгүй

007 тагнуул Жеймс Бондын 23 дахь цуврал “Skyfall” киноны гол дүрд тоглож буй жүжигчин Дэниэль Грегийг эсрэг хүйстнүүд нь илт сонирхдог боловч тэрбээр эхнэр Рэчель Вэйзээс өөр эмэгтэйг хардаггүй гэнэ. Дэниэль Грег Туркийн Станбул хотод киноны зураг авахуулаад завгүй яваа ч эхнэртэйгээ хамт хоол идэх цаг заавал гаргадаг аж. Киноны зураг авалтын багийнхан Жеймс Бондын үзэсгэлэнт бүсгүйчүүдээс хэн нь ч түүнийг эхнэрээс нь булааж авч чадахгүй гэдэгт мөрийцөхөд ч бэлэн гэнэ. “Мумми” киноны дүрээр нь та бидний сайн мэдэх жүжигчин Рэчель Вэйз Жеймс Бонд Дэниэль Грегтэй олон жил сайн найзууд явсан бөгөөд 2010 онд Dream house кинонд хамтран тоглосны дараа гэрлэсэн билээ. Хоёулаа өмнө нь амьдрал зохиож байсан хос Нью Йоркт хуримын ёслолоо даруухан тэмдэглэсэн юм. Тэдний хуримын ёслолд сүйт залуугийн 18 настай охин, сүйт бүсгүйн дөрвөн настай охин л оролцсон юм. Хувийн амьдралаа олонд дэлгэж, камерын дуранд өртөх дургүй тэднийг Холливудын хамгийн сайхан хосын нэг гэдэг аж. 007 тагнуул Жеймс Бондын шинэ цуврал “Skyfall” кинонд Дэниэль Грегийн өстөн дайсны дүрд Испанийн жүжигчин Жавиер Бардем тоглож байгаа бол түүний үзэсгэлэнт бүсгүйчүүдийн дүрийг Францын жүжигчин Беренис Марло, Их Британийн жүжигчин Наоми Харрис бүтээж байгаа гэнэ.

Н.Рэй

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа

 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.