Хүүхэд “хөлсөх”-д хийх дом шившлэг, “ширгэлэх” арга

 

Хүүхэд айж  цочсоносс болж гэнэт уйлж чарлавал “хүүхэд хөлсөнө” гэж эцэг эх нь дом шившлэг, ширгэлэх зан үйл хийж, зүгээр болгодог арга чарга бий.  Түүнчлэн өвчин ороомтгой, эсвэл уйланхай хүүхдийг ч энэ арга заслаар зүгээр болгодог билээ.

“Хаврын гурван сарын бар, бич өдөр,  зуны гурван сарын үхэр, хонь өдөр  намрын гурван сарын луу, нохой өдөр, өвлийн гурван сарын могой, гахай  өдрүүдийг  “гүйдэлтэй өдөр”  гэх учир  энэ өдрүүдэд төрсөн хүүхэд уйланхай, өвчин ороомтгой байдаг. Ийм хүүхэд болон хөлссөн хүүхдийн хөлсөөг гаргахдаа:

Сосорбарам бурханы зүрхэн тарни “Сосорбарамаалаа чанцаало, ум ма ни даари базар-ни, махаа бараа-дий саа-ри хум хум, пад пад” үүнийг аягатай усанд 3-7 удаа шившин уншиж  үлээгээд нар зөв гурав, буруу гурав эргүүлэн хүүхэд хөлссөн

зүг рүү цацна.

-Ширгэлэх дом заслыг манай баруун аймгуудад голлон хэрэглэдэг. Асаж байгаа гал, цог дээр давс цацахад “пис пис” гэсэн дуу гарах ба энэ үед нь хүүхдээ чармай нүцгэлэн, малгай буруу харуулж өмсгөөд гал болон цог дээгүүр нь нар зөв хэд эргүүлэн “Ган ширэг суухаа, гангаа ширэг суухаа, ширэг, ширэг, ширэг”  гэж амандаа шивнэн уншина.

Сосорбарам бурханы тарни, Ширгийн тарни аль алийг шившин  уншихдаа хөлссөн хүүхдийн цээж рүү гурван удаа үлээж уншина. 

-Хүүхэд чинь шөнө уйлж  сэрээд байвал ногоолин чулуу зүүж өгөөрэй.

-Галын чулуу нэртэй  тунгалаг шар чулууг хүүхэддээ зүүж өгвөл маш тайван унтдагийг ч мэдэхэд илүүдэхгүй.

-Уулын болор хүүхдийг элдэв өвчнөөс хамгаалдаг

-Шүр, маргад хоёр хүүхдэд ээлтэй чулуу гэдэг. Хүүхдийн хүзүүнд зүүж байвал арьсны элдэв өвчнөөс хамгаалдаг аж. 

                                    “Амьдралын гүн ухаан” цуврал №16

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
ий (146.185.31.212) 2014-10-15 19:51:50
тэгж байгаад үрээ унагаачихвал будаа
гэрэлжарг***** (103.29.144.18) 2013-12-12 09:51:51
гое мэдээллэл юм аа