О.Гүндэгмаа олимпийн эрхийн төлөө

Монголын олимпийн баатруудын нэг О.Гүндэгмаа их спортдоо эргэн ирлээ. “Атланта-96”, “Сидней-2000”, “Афин-2004”, “Бээжин-2008”, “Лондон-2012” гээд таван олимпийн нүүр үзсэн туршлагатай тэрбээр хоёр жилийн дараа Бразилийн Рио-де-Жанейро хотноо болох зуны XXXI олимпийн наадмын эрхийн төлөө мордоход бэлэн болжээ.


Лондонгийн олимпийн дараа ихрүүдээ төрүүлж, хэсэг хугацаанд их спортоос хөндийрсөн тэрбээр өнгөрсөн долоо хоногт болсон Монголын буудлага спортын холбооны цомын аварга шалгаруулах тэмцээнд цэц сорьж, өөрийн ангилалд түрүүлсэн юм. Ингэснээр Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин О.Гүндэгмаа ирэх есдүгээр сард болох Буудлагын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авчээ. Тус тэмцээн ирэх есдүгээр сарын 6-20-нд Испанийн Гренадад болох юм. Дөрвөн жилд нэг удаа зохион байгуулдаг ДАШТ-ээс ирэх олимпийн эрх олгодгоороо онцлогтой билээ.




Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.