Бүжигчин нохой Британичуудын хайрыг татав

Бүжигчин нохой Пудси, түүний эзэн Эшли “Авьяаслаг Британичууд” нэвтрүүлгийн ялагч болж 500,000 фунт стирлингийн эзэд болжээ. 17настай Эшли Батлер нохойгоо Лало Шифриний “Биелэгдэшгүй даалгавар”-ын хөгжим дээр бүжиглүүлж сургасан юм. Шоуны хамгийн хатуу шүүгч Саймон Коул хүртэл тэдний үзүүлбэрийг магтсан аж. Уг үзүүлбэрийг телевизээр 14.5 сая үзэгч үзсэн нь тус шоуны хамгийн оргил үе байсныг харуулсан байна. Үзэгчдийг байлдан дагуулж чадсан Пудси, Эшли хоёр үзүүлбэрээ Хатан хааны өмнө тоглох эрх олж авчээ. Тэмцээний ялагч болсныг нь зарласны дараа Эшли “Биднийг эхнээс нь дэмжиж байсан та бүхэнд баярлалаа. Би Пудсигээр маш их бахархаж байна” хэмээгээд тайзан дээр нохойгоо өргөн, хоншоор дээр нь үнсчээ. “Авьяаслаг Британичууд” шоунаас төрсөн Сюзан Бойлын халааг залгамжлагчид гэгдэж буй дуэт Жонатан, Шарлот хоёр тэмцээний хоёрдугаар байрт шалгарчээ. Хэдийгээр тэд гайхалтай дуулсан авч бүжигчин нохой Пудси, түүний 17 настай сургагч хоёр шиг Британичуудын хайрыг татаж чадаагүй аж. Шоуны шүүгч Саймон Коул тэмцээний дараа “Би хийх ёстой юмаа хийлээ” хэмээн хэлсэн гэнэ.
Н.Рэй
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа





