Дээд давхарт амьдрах нь ашигтай
Та хэдэн давхарт амьдардаг вэ? Бидний амьдардаг байшингийн давхар хүртэл бидэнд нөлөөлж байдгийг эрдэмтэд баталжээ. Ингээд танд доорх сонирхолтой мэдээллийг хүргэе.

Бернийн их сургуулийн эрдэмтэд их хотын иргэдийг аль болох дээд давхрын байранд амьдрахыг зөвлөж байна.
Энэ нь хүний насыг уртасгадаг гэнэ.

Бернийн их сургуулийн эрдэмтэд их хотын иргэдийг аль болох дээд давхрын байранд амьдрахыг зөвлөж байна.
Энэ нь хүний насыг уртасгадаг гэнэ.
Швейцарийн эрдэмтэд дөрөв ба түүнээс дээш давхруудад амьдардаг 1.5 сая орчим хүнд нарийн судалгаа явуулжээ. Уг судалгааны явцад 2001-2008 онд 150 мянга гаруй нь нас барсан байна. Ингээд дүн шинжилгээ хийж үзтэл найм болон түүнээс дээш давхарт амьдрагсад аливаа шалтгаанаар нас барах нь нэгдүгээр давхрынхнаас 22 хувиар бага байв. Тухайлбал доод давхрынхан уушгины өвчнөөр 40, зүрх судасны өвчнөөр 35, уушгины хорт хавдраар өөд болох нь 22 хувиар их байдаг аж. Харин нэгдүгээр давхарт амьдрагсад цонхоор үсэрч амиа хорлохгүй байх цорын ганц давуу талтай.
Эрдэмтдийн үзэж буйгаар дээд давхрынхны эрүүл мэнд сайн байдаг нь
өндөр давхар агаарын бохирдол бараг очдоггүйтэй холбоотой гэнэ. Түүнчлэн
тэд хааяа ч болов шатаар өгсдөг нь зүрхний өвчнөөс сэргийлдэг байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
(92.224.187.186)
2014-10-09 21:37:12
deed davhart amidrah osol bolohod ayultai
0
0
0
Хариулах
zochin
(103.229.121.227)
2014-10-09 12:43:07
harin ch gazriin tatah huchnees hundii amidrah n eruul mended taagui gej unshij bsiin bnaa
0
0
0
Хариулах







