Гоёлын шаахайгүй Цасан гуа

“Twilight” киноны од Кристен Стьюарт “Цасан гуа ба анчин” нэртэй шинэ киноныхоо нээлтэд готик маягийн гоёмсог даашинзтай очжээ. Гэвч залуу жүжигчин бүсгүй улаан хивсний ёслолд хөлд эвтэйхнийг бодсон уу пүүз өмссөн байсан гэнэ. Гоёлын даашинз өмссөн Кристен Стьюарт Лондон хотын Лейкестер талбайд болсон  “Цасан гуа ба анчин” киноны нээлтийн улаан хивсний ёслол дөнгөж эхлэхийн өмнө бутны араар орж, пүүзээ тайлан өндөр өсгийт углажээ.

Дөнгөж 22 настай жүжигчин бүсгүй өндөр өсгийтөд дурлагчдын нэг биш бөгөөд  хаа л явна  пүүз, кет өшиглөж явдаг аж. Харин кинонд хамтран тоглосон Өмнөд Африкаас гаралтай шаргал үст жүжигчин Чарлиз Терон Christian Dior Couture-ын даашинзаар гоёсон бөгөөд улаан хивсний ёслолд очсон бүсгүйчүүдийн дундаас хамгийн тэнгэрлэг нь байсан гэнэ. Цус сорогчийн найз бүсгүйн дүрээр асар их амжилт олсон залуу жүжигчин Кристен Стьюарт энэ удаа цасан гуагийн дүрд тоглосон бол Чарлиз Терон хорон санаат хойд эхийн дүрийг бүтээсэн юм байна. Гэвч киноны зураг авалтаас  гадуур  Чарлиз Терон, Кристен Стьюарт нар сайн найзууд болжээ.

 

Н.Рэй

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа


 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.