Мартын 8 -ны давтагдашгүй бэлгийг санал болгож байна

Тун удахгүй эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах баярын өдөр болох гэж байгаатай холбогдуулан та бүхэндээ Zakia diamond - ын үнэт эдлэлүүдийг сонирхуулж байна. Өөр хэний ч хуруу, чихэнд зүүгдээгүй, дэлгүүрийн лангуунд тавигдаагүй зөвхөн таны хайртай хүн бүрт зориулагдсан үнэт эдлэлүүдийг захиалгаар хийлгэж, худалдан авах боломжийг танд олгож байна. 





Олон улсын GIA-ийн сертпикаттай цагаан алт, очир алмаастай үнэт эдлэлийг хамгийн таатай үнээр, ур хийц давтагдашгүйгээр зөвхөн танд санал болгож байна. Өөрийн эрхэмсэг оршихуйг цогцлоосон эрхэм та үнэт эдлэлийг үнэ цэнэтэйгээр худалдан авч, хямдарлын web site-наас татгалзаарай. Учир нь та, зөвхөн өөртөө зориулагдсан цор ганц байх үнэт эдлэлээ худалдаж авах хэрэгтэй. Өөрөө ч зүүж үзэхгүйгээр, танил талаараа захин авах нь үнэт эдлэлдээ хайнга хандаж, үнэгүйдүүлж буйн илрэл юм. 



Мөн дэлхий нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн брэндийн үнэт эдлэлийг худалдан авах хүн цөөн. Харин Закиа даймонд нь брендийн үнэт эдлэлтэй дүйцэхүйц хэмжээний чанар, өнгө, үзүүлэлт, чамин ур хийцтэй үнэт эдлэлийг та бүхэнд захиалгаар нийлүүлнэ. 

Манай хамгийн том давуу тал  борлуулалтын дараах үйлчилгээнд оршиж байна. Энэ нь санамсаргүй байдлаас болж таны үнэт эдлэлд гэмтэл учирвал бидэнд хандах боломжтой гэсэн үг. Учир нь манай дэлгүүрт гадаадаас авсан үнэт эдлэлийнх нь шигтгээ унасан, засвар хийхүү гэсэн үйлчлүүлэгч их ханддаг. Хэрэв энэ тохиолдолд гадагшаа явж засвар хийлгэвэл авсан үнийн дүнгээсээ илүү их зардал гаргана. Тиймээс энэхүү асуудлыг шийдэхийн тулд манай дэлгүүр үйлчлүүлэгчиддээ дуртай цагтаа ирж, үнэт эдлэлүүдээ зориулалтын цэвэрлэгээний шингэнд үнэ төлбөргүй угаалгах боломжийг олгож байна. Мөн тасарсан гинж, унасан даймондаа засварлуулж болно. 



Үнэт эдлэл гэдэг нэрийн ард өнгө, тунгалаг үзүүлэлт, хэлбэр хэмжээ, гарал үүсэл, хийц гээд олон агууламж багтаж байдаг. Сүүлийн үед залуус даймондын үнэ цэнийг ойлгож, найз бүсгүйдээ, эхнэртээ сүйн бөгж хийлгэх нь олширсон. Үүнээс гадна өөрийн эрхэм бүхэндээ үнэт эдлэлийг цор ганц байхаар захиалж, ач холбогдол өгдөг болжээ. 



Даймонд худалдан авахад анхаарах зүйлс:
    Эрхэм үйлчлүүлэгч та бүхэн очир алмазыг худалдан авахдаа чулууны чанар, гарал үүслийг тэр бүр анзаардаггүй бол дараах зөвлөгөөнд анхаарлаа хандуулна уу. Очир алмаз нь хоорондоо ижил төстэй тул харагдах байдлаар нь ялгахад тун хэцүү. Гэхдээ нарийн үзүүлэлттэй үнэт эдлэлүүд чанар болоод үнэ нь өөр хоорондоо харьцангуй байдаг. Тиймээс таны сонголтонд тус болох дараах зөвлөгөөг хүргэж байна. Хэрэв та өөртөө эсвэл хайртай дотны хэн нэгэндээ үнэт эдлэл авахаар зэхсэн бол 
    1.Очир алмазны өнгөний үзүүлэлт
    2. Тунгалагийн үзүүлэлт 
    3. Зүсэлт    
    4. Карат /Хэмжээ/
    5. Гарал үүслийн гэрчилгээ буюу баталгааг заавал шалгаарай.  
Гарал үүслийн гэрчилгээ буюу баталгаатай үнэт эдлэлээ худалдан авахын тулд дээрх зөвлөгөөнүүдийг хэрэгжүүлж, найдвартай газраас өөрт тохирсон чамин тансаг очир алмазаа худалдан авахыг санал болгож байна. 


https://www.facebook.com/Zakia-diamond-497177267050042/?fref=ts энэ линкээр илүү дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой 
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
dr collins (197.210.227.248) 2016-11-22 08:43:24
Хэрэв та өөрийн бөөр зарах хүсэж байна уу Та боломжийг хайж байна улмаас санхүүгийн задаргааг мөнгө таны бөөр зарж та нар байхгүй бол юу хийхээ мэдэх дараа нь бидэнд өнөөдөр холбоо барина уу бид та нарт сайн санал болгож байна Таны KidneyMy нэр хэмжээ юм Dr Collins нь Phrenologist байна -р Эндрю эмнэлэг Манай эмнэлгийн Бөөрний мэс заслын мэргэшсэн бөгөөд Бид бас амьдрах нь бөөрний худалдан авах шилжүүлэн шийдвэрлэх нь холбогдох донор Та худалдах буюу худалдан авах сонирхолтой байгаа бол бөөрний-ийн дамжуулан бидэнтэй холбогдоорой чадахгүй байна уу и-мэйл doctorcollins3gmailcom баярлалаа УДИРДЛАГА