Диана гүнжийн өв залгамжлагч

Их Британийн хунтайж Уилльям ирэх сард 30 нас хүрэхээрээ баян өв залгамжлагч болж, эхнэр Кэйт Миддлтоны хамт тусдаа гарах гэнэ. Уэльсийн гүнж Дианагийн ууган хүү Уилльям 30 нас хүрэхээрээ ээжийнхээ хөрөнгийн өв залгамжлагч болох эрхтэй аж. Ирэх зургадугаар сарын 21-нд 30 нас хүрэх УиллХунтьям 10 сая фунт стирлингийн өв залгамжлагч болох гэнэ. Хатан хааны гэр бүлд ойр дотно нэгэн хүн “Хунтайж Уилльям, Кейт хоёрт үл хөдлөх хөрөнгө худалдаж авсан ч цаана нь хангалттай их хөрөнгө үлдэнэ. Тэд ийм их мөнгийг өөр юунд зарцуулах билээ дээ” хэмээн ярьсан аж. Хунтайж залуухан, үзэсгэлэнтэй эхнэрийнхээ хамт Лондон дахь Кенсингтон ордонд амьдарч байгаа боловч өрх тусгаарлаж, гал голомтоо асаахыг мөрөөдөж байгаа нь лавтай. Диана гүнжийн өвлүүлсэн хөрөнгийг гэвч Уилльям ганцаар өвлөхгүй, өөрийн дүү хунтайж Харритай хуваалцах ёстой гэнэ. Гэвч Харригаас ялгаатай нь Уилльям өөрийн эцэг хунтайж Чарльзийг хаан ширээнд залрах үед Корнваллын гүнгийн угсааг залгамжилсны орлого түүнд орж ирэх аж. Диана гүнж хөвгүүддээ нийт 12,966,022 фунт стирлингтэй тэнцэх үл хөдлөх хөрөнгө, өв үлдээсэн бөгөөд татварт нийт 8,502,330 фунт стирлинг зарцуулжээ. Харин түүний эхлүүлсэн буяны санд ойролцоогоор 20 сая орчим фунт стирлингийн хөрөнгө төвлөрсөн гэнэ.

Н.Рэй
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа






