Хаан төрийн долоон эрдэнийн нэг Хатан эрдэнэ

Эртний монголчуудын төрийн их есөн бэлгэ уламжлагдсаар хожим Энэтхэг, Төвдийн билэгдлийн зүйлсээр солигджээ. Тэр нь эрт цагт Энэтхэгийн Чагарвардын хааны эдэлж байсан зүйл хэмээн тайлбарладаг, хаан төрийн долоон эрдэнэ: чандмань, хатан, морь, заан, түшмэл, хатан, хорол,   ноён, (жанжин)  чандмань  юм.

Хаан төрийн долоон эрдэнэ

  Үүнээс Хатан эрдэнэ угаас угсаа язгуур сайтай, гоо үзэсгэлэн төгөлдөр, бие бялдар үлэмж тэгш, биеэс нь агар зандан сэнгэнэж, амнаас нь удвал цэцгийн анхилам үнэр ханхална хэмээжээ. Хатан эрдэнийн заларсан орон газарт өлсөж ундаасахын унхиа муу зовлонгүй, биенээ хүрэх төдийд амар амгалан амирлаж, өвчин зовиур, нүгэл хилэнцийг ариусгадаг, эхнэрийн төрхтэй гэмээвээс илүүц эрдэм төгс, хүж дэлхий дэх хүмүүний хорвоогийн ЭХ болой. Хатнаар гурван хорыг дарах арга барил хослон барилдахуйг бэлэгдэнэ гээд бадамлянхуа цэцгийн дэлбээн суудал засаж, хатан өмсгөлтэй, бортого малгайтай, хоёр мутартаа шид адын бүтээл бүхий хүү сан, ариун цагаан буяны ундрагат бумба барьснаар дүрслэн бүтээдэг ажээ.

Билиг оюун төгс ихэс дээдэс маань “Гурван хүү төрүүлсэн эх гэрийн хэргийг хадам эцэгтэйгээ хэлцмүү, Таван хүү төрүүлбээс төрийн хэргийг хэлэлцмүү” хэмээн эхчүүдээ өргөмжлөн хүндлэдэг. Таны, миний, бидний ээж,ээжийн ээжүүд орчлонг цагаан сүүгээрээ ивлэн тэтгэсэн Хатан эрдэнэ билээ.   

        "Хаан төрийн долоон эрдэнийн магтаал"- ын дотор: ... Хүний ёсонд эмэгтэй хүн, эхнэр, эх хүн нь хүн төрөлхтөний нэгэн бат түшиг тулгуур тул төр улс, айл гэрт үзэсгэлэн төгс, ухаан бүрдсэн, эрдэм гүйцсэн элбэрэл журамтай бүсгүй нэн чухал агаад:

                          " Үйлийн муу гэмийг тэвчсэн

                            Үргэлжид амгалангаар цэнгүүлэгч

                            Үнэр ариун хатан хэмээн магтан дуулсан байдаг.

Эртний Энэтхэгийн Чаквраварти хаан долоон эрднийг эзэмшиж явжээ гэсэн домогтой. Чаквраварти хаан  төрийн долоон эрднэ хэмээн дээдлэгддэг тахилын бүрдэл хэсүүд юм.

Дээд морин эрдэнэ  - чандмань эрдэнэ нуруундаа залсан моины дүр. Унасан эзнээ айх аюулаас аварч хүссэн газарт нь салхинаас хурдан нисэн хүргэдэг шидтэй ажээ.

Заан эрдэнэ – Найман хигээст хүрдийг нуруундаа залсан зааны дүр. Бурхны шашны домгоор эл заан наян дөрвөн мянган бурхны ном нуруундаа ачин ирж шажин бадран мандахыг бэлэгшээдэг байна. 

Түшмэл эрдэнэ- сууж байгаа төрийн түшмэлийн дүр. Тэрвээр хамаг амьтны төлөө өөрийн үр хүүхдийн адил санаа тавин, муу бүгдийг тэндээс зайлуулан, тансаг баян амьдралд хүргэхийг эрмэлздэг байна. Түшмэл эрдэнэ эзнийхээ үйл хэрэгт үнэнч агаад шудрага,

Хатан эрдэнэ- Сууж буй эмэгтэйн дүрээр Чаквраварти хааны хатныг дүрсэлсэн. Гоо үзэсгэлэн төгөлдөр, тансаг агаад сэтгэлийн аливаа зовлонг гэтлүүлэх увидастай ажээ. Түүнд гар хүрэхийн сацуу сэтгэлийн шаналал алга болж, сайхны хүсэл төрдөг гэж домоглож ирсэн.

Хорол эрдэнэ- Найман хигээстэй, эргүүлэхэд зориулсан голтой, дотроо маани, тарнийн үсэг бүхий дугириг жижиг савыг хэлнэ. Түүнийг нарны түмэн цацраг лугаа мянган хигээстэй байж хэнийг ч болов хүссэн санасан оронд нь хүргэж өгөх шидийг агуулсан хөлөг гэж үздэг байна. 

Цэргийн ноён эрдэнэ- Аливаа саад тотгор, дайсныг эндэл үгүй ялах шидтэй гэх.

Чандмани/Зэндмэнэ/ эрдэнэ– Найман талтай таван өнгийн гэрэл цацруулсан нэгэн зүйлийн эрдэнэ. Чандманийг халуунд сэрүүцүүлэх, хүйтэнд дулаацуулах шидийг агуулсан гэж үздэг. Эл эрдэнэ байгаа газар өвчин зовлонгүй хүссэн бүхэн биелэгдэх учиртай хэмээн билэгддэг. Тэр нь гадаад төрх хэлбэрээрээ Чакраварти хааныг зугаацуулах  шидтэй хэмээн билэгшээдэг ажээ.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.