Эзэгтэй таньд өгөх даалгавар байна -12

 

                                    

Долоо хоног бүрийн амралтын өдрүүдэд та бүхэнтэйгээ учран золгодог Цэцэн авхай нь бүсгүйчүүдтэйгээ мэндчилж байна. Би энэ долоо хоногийн даалгавраа сайтын зүгээс зарласан “Аавуудаа гэртээ эрт хариарай” аянтай холбогдуулан өгч байна. Даалгаврын нэр “Маш том шалтгаан”.

Бүсгүйчүүд бид нөхрөө хэзээ ирэхийг хүлээж, хийсэн хоолоо хэд дахин халааж суудаг. Толгой эргэм их ажлынх нь хажуугаар “стресс” нэмж бухимдуулахгүй байхыг хичээдэг. Гэтэл бид тэднийхээ төлөө өөр юу хийдэг билээ?

Аавуудыг гэртээ эрт ирэх “маш том шалтгаан”-ыг хайртай бүсгүй нь болох та бий болгох хэрэгтэй. Таны нөхөр юунд дуртай, юунд сэтгэл нь хөдөлдөг, ямар өдөр гэртээ эрт ирдэг болохыг нь мэдээд түүнийг нь бүтээгээрэй. Маш том шалтгаан юу ч байж болно. Юутай ч бүсгүй минь та ямар шалтгаан гаргаж, хэрхэн нөхрөө гэртээ эрт ирүүлснээ бусад бүсгүйчүүдтэйгээ хуваалцаарай.

                                                                                    Цэцэн авхай нь...

 

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа

 

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.