“Мөнхийн цэцэг” амьд цэцгийн үзэсгэлэнгийн нээлт тун удахгүй

“Мөнхийн цэцэг" амьд цэцгийн үзэсгэлэн "Blue moon” арт галерейн үзэсгэлэнгийн танхимд нээлтээ хийх гэж байна. Монгол Улс-Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсын хооронд дипломат харилцаа үүсч, хөгжсөний 65 жилийн ойд зориулан Монгол дахь “Кимжөнирхва” нийгэмлэгээс санаачлан энэхүү үзэсгэлэнг зохион байгуулж байгаа ажээ.



“Кимжөнирхва”нийгэмлэг нь 2012 онд байгуулагдсан ба дайны жилүүдэд солонгос өнчин хүүхдүүдийг асарч хамгаалж өсгөсөн Цэрмаа өмөни нэрээр солонгосын ард түмэнд танигдаж домог болсон ээждээ зориулан хүү С.Содбаатар нь байгуулсан юм. Уг үзэсгэлэнд солонгосоос зориулж авчирсан үрээр монголын хөрсөнд ургасан 200 гаруй амьд цэцэг дэлгэгдэх юм. Үзэсгэлэнг цаашид жил бүр зохионы байгуулж олсон орлогоороо өнчин хүүхдүүдэд хандивлах зорилготой аж.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.