Хүүхэд асрагчийг хэрхэн зөв сонгож, хаанаас олох вэ?

Үе үе хүүхэддээ асрагч олох ажил гардаг. Шалтгаан нь янз бүр байх боловч гол зорилго нь хүүхдээ асран хамгаалах, тав тухтай байлгах асуудал юм. Та бүхэнд хэрхэн асрагчаа зөв сонгох зарим зөвлөгөө болон хаанаас эрж болох хувилбаруудыг өгөхийг хичээе.
Хүүхдийнхээ асрагчийг сонгох.
- Асрагч дадлага туршлагатай байх ёстой. Хүүхэд асарна гэдэг бол хэвшил болсон хичээл биш өдөрт хэд хэдэн удаа тохиолдох жижиг том гэлтгүй онцгой асуудлуудыг зохицуулж чадах шуурхай тусламжийн ажил л гэсэн үг. Ийм насны хүүхдийг тухайн асрагч харж байсан туршлага байгаа гэдэгт итгэлтэй байх хэрэгтэй.
- Асрагч нь хүүхдийг асран хамгаалж чадахаас гадна ариун цэвэрч, шударга бөгөөд хариуцлагатай байх нь чухал. Ийм байхгүй бол хэдэн өдрийн дараа асрагч маань хүүхэд “удирдах жолоог” алдчих талтай.
- Асрагч эмэгтэйгийн шашин шүтлэгийн байдлыг анхаарах хэрэгтэй.
- Амьдралынхаа хэвшлийг эвдэхгүйн тулд асрагчид гэр бүлийнхээ буюу хүүхэд харах өөрсдийн үзэл бодол, гэрийн онцлог талуудыг тайлбарлаж өгөх нь зүйтэй. Асрагч бол садаа болох биш харин туслагч байх ёстой.
- Цалин мөнгийг нь цаг тухайд нь төлж, эвсэг найрсаг байгаарай. Гомдсон хүн уураа хамгийн сул дорой хүнд гаргадаг шүү.
Асрагчийг эрж олох

Урд нь өөрийнхөө хүүхдүүдийг асрагчаар харуулж байсан танилуудаараа дамжуулан асрагч олох нь маш зөв. Та бүхний таалалд нийцсэн хүмүүсийн зөвлөгөөг сонсох нь өөрсдөө зар өгөхөөс хамаагүй баталгаатай. Эсвэл өмнө нь ажиллаж байсан айлын утас хаягийг нь авч тухайн асрагчийнхаа талаар лавлаж болно. Хэрвээ ийм танил байхгүй бол хүүхэд асрагч санал болгох мэргэжлийн агентлагаар дамжуулан олох гээд үзэж болох юм. Гэхдээ уг агентлагийн талаар мөн л сайн мэдээлэлтэй байх хэрэгтэй.
Emegteichuud.mn сайтын уншигч бүсгүй та хүүхдээ хүүхэд асрагчаар харуулдаг эсвэл харуулж байсан бол өөрийн туршлагаас бусад гэрийн эзэгтэй нарт зөвөлгөө өгч өөрийн санал сэтгэгдлээ доор үлдээгээрэй.






