Миний хуримыг битгий үймүүлээч

Чикаго хотод хуримлаж байсан залуу хосын хуримын ёслолыг “Occupy Wall Street” эсэргүүцлийн хөдөлгөөнийхөн санаандгүй үймүүлж орхижээ. Шинэхэн гэрлэсэн Тим, Бет Албертс нарыг сүмд бие биедээ насан туршдаа үнэнч байхаа тангараглан гарч ирээд зургаа авахуулах гэж байхад нь эсэргүүцлийн хөдөлгөөнийхөн гудамжаар явж таарчээ. Учир нь Чикаго хотод болж буй АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама болон дэлхийн хүчирхэг гүрний удирдагчид оролцсон НАТО-ийн дээд хэмжээний уулзалтыг эсэргүүцсэн жагсаал хөдөлгөөн тус хотод одоо ч өрнөж байгаа юм. Залуу хос сүмээс гарч ирээд үнсэлцэж буй зургаа авахуулахаар поз авч байтал гэнэт жагсагчдын дунд ороод явчихжээ. Юу болоод буйг ойлгоогүй, гайхаж балмагдсан хос яах учраа олоогүй аж. Харин хуримыг нь үймүүлсэн тэдгээр жагсагчдад уурласан сүйт бүсгүй “Миний хуримыг үймүүлэхээ боль” хэмээн хашгирчээ.



Н.Рэй
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа







