Олон салбарт хүч үзэхийг эрмэлзэгч бүсгүйн дараагийн ажил юу байх бол?

Сүүлийн үед жүжигчид авъяас чадвараа нээн урлагийн тал бүрийн салбарт хүч үзэх болжээ. Тэдний нэг болох жүжигчин В.Гэрэлцэцэг юм.


2001 оны "Төгс сайхан" өргөмжлөлт мисс бүсгүй анх "Мөрөөдлийн хөлөг онгоц" киноны  Уянгаагын дүрээр жүжигчний гараагаа эхлэсэн билээ.  Удалгүй хүнд өвчнөөр өвдөж Швед улсыг зориод бүрэн эдгээд эх орондоо эргэн ирсэн. Шведэд амьдарч байх хугацаандаа гадаадад ажиллаж амьдарч буй Монгол залуусын зовлон жаргал, хайр дурлалыг өгүүлсэн "Цэлмэг тэнгэр" киноны продюсерийг хийж  өөрөө тоглоод амжсан. Сүүлд Монголд ирээд "Хувь тавилангийн ээдрээ" телевизийн олон ангит уран сайхны кинонд зовлон үзсэн эмэгтэйн дүрийг бүтээж үзэгчдээс чамгүй сайшаалыг хүртсэн. Шведэд 7 жил амьдарсан тэрээр 2 жилийн өмнө Монголд ирж SBN телевизэд хөтлөгч хийсэн. Удалгүй MNC телевизэд мэдээний нэвтрүүлэгчээр ажиллах болсон юм.
Продюсер, жүжигчин, нэвтрүүлэгч, хөтлөгч, мисс гээд  олон салбарт хүч үзэхийг эрмэлзэгч бүсгүйн дараагын салбар юу байх бол...












Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
amjilt (202.70.46.202) 2014-01-17 16:59:51
amjilt shuu chi sain ch saihan ch huuhen iluu ihiig hiigeerei
goe (124.158.88.49) 2014-01-16 21:59:25
goe huuhen