Ажилд орохоор 15,000 өргөдөл гаргажээ

 

Сүүлийн арван жилийн хугацаанд 15,000 удаа ажилд орох өргөдөл гаргасан ч ажил олж чадаагүй Их Британийн иргэн Робин Нортон аргаа барахдаа “Надад ажил өгөөч” хэмээн зар бичсэн зарын самбар хүзүүндээ зүүж явах болсон гэнэ. Бирмингхэмээс ирсэн Робин Нортон түүхийн чиглэлээр магистрын зэрэгтэйгээс гадна мэргэжлийн хэд хэдэн үнэмлэхтэй авч Их Британийн асар олон ажилгүйчүүдийн эгнээнд хэдийн элсчээ. Аргаа барж цөхөрсөн Робин Нортон ажилд орох өргөдөл өгч залхсан тул шийдмэг алхам хийж, зоригтой хөдлөхөөр зарын самбараа хүзүүндээ углан, өдөржин гадуур явах болсон гэнэ. Нортон сүүлийн арван жилийг долоо хоногт 25 газарт ажилд орох өргөдөл өгч хүлээхэд зарцуулжээ. Заримдаа тэр долоо хоногт бүр 50 анкет бөглөх тохиолдол ч байсан авч ажилд орж чадаагүй юм. Ажил голохгүй хэмээн ярьж буй Нортон тогтвортой ажил хайсаар байна.  Тэрбээр Хатан хааны шуудангийн албанд долоон жил ажилласан бөгөөд дараа нь хувиараа бизнес хийсэн ч амжилт олоогүй аж. Энэ хугацаанд Нортон цэвэрлэгч,цэцэрлэгч, барилгын ажил гээд хийж үзээгүй ажил байхгүй боловч тогтвортой ажилд орж чадаагүй юм. 2008 оны дэлхийн эдийн засгийн хямралаас өмнө ажил олох амаргүй байсан авч хямралын дараа бүр дорджээ. Нортон шиг ажил олох гэж цөхрөнгөө барж буй хүмүүс европ даяар улам нэмэгдсээр байгаа юм. Өнгөрсөн жил Йелийн их сургуулийг амжилттай төгссөн эр ажил хайж байна гэсэн зарын самбар зүүгээд явж буй тухай мэдээ гарч байсан билээ. Хэдийгээр ажил олох улам хэцүү болж байгаа ч Нортон бууж өгөхийг хүсэхгүй байгаа гэнэ. 

 

Н.Рэй

 

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа

 

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.