Хүүхдийн хэрэгцээнд юу шаардлагатай вэ?
Нийгмийн ажил нь хувь хүн нийгэм хоорондын харилцаанаас үүдэн гарах, хүний хэрэгцэээг хангах, чадавхийг хөгжүүлэхэд чиглэгддэг. Энэ нь хүний авъяас билгийг хөгжүүлэх сайн сайхан амьдралыг баталгаажуулах , нийгмийн харилцааг зохицуулах , хувь хүн, бүлэг улс үндэстний харилцааг хангахад шаардлагатай нөөцийг хөгжүүлэх , нийгэмд шудрага ёс журмыг сахиулна гэсэн үг юм. Нийгмийн хөгжлийн хэтийн төлөв байдал нь хүүхдийн боловсрол хүмүүжил төлөвшлөөс ихээхэн шалтгаална. Нийгмийн ажил нь хүүхдийн сурч хүмүүжих төлөвшихөд зайлшгүй нөлөөлөх материаллаг бус хэрэгцээг хангахад чиглэнэ. Хүүхдийн хөгжлийн хэрэгцээ нь нэг талаас хүүхдийн орчиндоо дасан зохицох ашиг сонирхол , нөгөө талаас ёс суртахууны өв тэгш иргэнийг бэлтгэх нийгмийн хэрэгцээ хоёрын нэгдэл юм. Хүүхдийн хөгжлийн хэрэгцээг
- Биологийн хөгжлийн хэрэгцээ
- Нийгэм соёлын хөгжлийн хэрэгцээ
- Сэтгэлзүйн хөгжлийн хэрэгцээ/нийгэмшихэд нөлөөлөх /гэж ангилж болно.
Хүүхдийн дээрх хэрэгцээг хангахад гэр бүл, хамт олон, аливаа байгууллага, төр засаг үйл ажиллагаагаа чиглүүлэх ёстой.
Хүүхдийн хэрэгцээг хангах гэр бүлийн үүрэг нь
- Хүүхдийг хайрлаж анхаарал халамж тавих
- Үндсэн хэрэгцээг нь хангаж өгөх буюу хоол хүнс, хувцас хунар, орон байр, тоглох аюулгүй орчинг нь бүрдүүлэх
- Гэмт хэрэг, өвчин зовлонгоос урьдчилан сэргийлэх
- Сурч боловсрох орчин, сурах бичиг материалаар хангах
- Хүүхдийг гэр бүлийн асуудалд чөлөөтэй оролцуулж , сонсох
-
Нийгэмд бие даан амьдрах чадварт төлөвшүүлэх

Аль ч улсад хүүхдийг зааж сургах үндсэн арга зам нь сургуульд сургах явдал юм.Сургууль нь:
- Хүүхдийн эрх ашгийг эн тэргүүнд тавьж сурч боловсрох, хөгжиж төлөвших боломжоор хангах
- Хүүхдийн үндсэн хэрэгцээ буюу үг хэлэх, шашин шүтэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх , хувийн онцлог байдлаа хэвээр хадгалах , тоглож наадан хөгжих , адил тэгш боломжоор хангах, хамгаалагдах хэрэгцээг нь хангах
- Хүүхдийг хөгжлийн үйл ажиллагаанд оролцуулах
- Харилцааны эерэг эрүүл уур амьсгалыг бүрдүүлэх гэх мэт асар олон үүргүүдийг хүлээж байдаг.
Харин төр засгийн зүгээс хүүхдийн эрх ашгийг хамгаалах, хүүхэд эсэн мэнд амьдарч, сурч боловсроход зайлшгүй шаардлагатай нөхцлийг бүрдүүлэх, хүүхдийг хөгжүүлэх, хамгаалахтай холбогдсон төрийн бодлогыг боловсруулах, хүүхдийн төлөө олон нийтийн болон аж ахуйн нэгж, иргэдийг үйл ажиллагаанд татан оролцуулах, үүнийг хөхүүлэн шагнах, хяналт тавих зэрэг үүргүүдийг хүлээж байдаг.
Сүхбаатар дүүрэг 143 дугаар цэцэрлэгийн бага бүлгийн багш н. Сараа








